2025 оны ажлын тайлан

  • Нүүр
  • 2025 оны ажлын тайлан


НЭГ. ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчны багц хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан  дүрэм, журам, стандарт, Байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, зөвлөгөө зөвлөмж өгөх, зөрчил дутагдал, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг 19 удаа зохион байгуулав. Үүнд:

-            01 дугаар сарын 15-ны өдрөөс 03 хоног “Ирвэс” хэсгийн ахлагч, байгаль хамгаалагч БОХУБ А.Нямсүрэн, байгаль хамгаалагч Ж.Өнөртайван, Ё.Анхбаяр, О.Даваа, Т.Аюурзана, жолооч байгаль хамгаалагч А.Мандах нарын бүрэлдэхүүнтэй баг Өмнөговь аймгийн Сэврэй сумын Эрээний нуруу, Уул гашуун, Бүрд, Улаан эрэг, Хуурай сайр, Хүрэн овоо, Мээм толгой, Азын сургалаа, Хавирга, Жороо, Суман хад, Хүүш, Заваг, Чавганц толгой, Таван алд орчмын нутгаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад илэрсэн зөрчилгүй тайван байв. Хяналт шалгалтын явцад цаг агаарын байдал тогтуун, цаг ихтэй, ан амьтан элбэг байв.

-            01 дугаар сарын 24-ны өдрөөс 01 хоног “Зуунмод” хэсгийн ахлагч, байгаль хамгаалагч Б.Уламбаяр, байгаль хамгаалагч Ц.Доржсүрэн, Т.Баттөмөр, Гурвантэс сумын Байгаль орчны мэргэжилтэн Б.Төгсбилэгт, Б.Бүжин, Цагдаагийн ахлагч н.Эрдэнэхүү, цагдаагийн ахлагч н.Лхагва-Очир нарын бүрэлдэхүүнтэй баг Нэмэгт уулын Тамгат, Алтан уулын Хүрэн овоо, Ногоон бөөр, Нарийн хар, Наран даац орчмоор эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад Алтан уулын ард Торомхон ХХК-ны лицензтэй талбайд хууль бусаар алт олборлож байсан 8 иргэн байв. Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан багаж хэрэгсэл болох металь хайгч 3ш, мотор 2ш, хураан авч Цагдаагийн ахлагч н.Эрдэнэхүүд хүлээлгэн өглөө. Хяналт шалгалтаар 250 км замыг туулж, 50 л шатахуун зарцуулав.

-            02 дугаар сарын 15-ны өдрөөс, 02 хоног “Зуунмод” хэсгийн ахлагч, байгаль хамгаалагч Б.Уламбаяр, байгаль хамгаалагч Бү.Мөнхжаргал, Т.Баттөмөр, Ц.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй баг Гилбэнт уулын Шар хадны орчим, Дэвсэг, Цагаан чулуут орчмын нутгаар хамтарсан эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав.Эргүүлээр илэрсэн зөрчилгүй, тайван байв. Хяналт шалгалтын үеэр нутгийн айл өрх болон идэвхтэн байгаль хамгаалагч нарынхаар орж, өөрсдийн ажил үүргээ танилцуулж, хамгаалалтын захиргааны цаг үеийн мэдээллийг хүргэв. Хяналт шалгалтын хугацаанд цаг агаар тогтуун, уул болон жалга судаагаар цас ихтэй, хар сүүлт цөөн тоогоор ажиглагдав. Заган ойн эргүүлийг Шар ус, Цагаан ус орчмоор зохион байгуулахад илэрсэн зөрчилгүй, тайван байв.

-            02 дугаар сарын 19-ны өдрөөс, 03 хоног Говь Гурвансайханы БЦГ-ын Хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч БОХУАБ Б.Батаа, Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн БОХУБ Б.Батгэрэл, Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ц.Амартүвшин, Аялал жуулчлал сургалт сурталчилгаа орчны бүс хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун, Жолооч Ш.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэй баг Нэмэгт уулын Дэвтээрийн шанд, Тамгат орчмын нутгаар Гурвантэс сумын “Зуунмод” хэсгийн байгаль хамгаалагч нартай хамтран хяналт шалгалтынажлыг зохион байгуулахад шинэ болон шинэвтэр ул мөргүй,илэрсэн зөрчилгүй, тайван байв.

-            03 дугаар сарын 28-ны өдрөөс, 01 хоног “Ёл” хэсгийн ахлагч байгаль хамгаалагч Т.Энх-Оргил, БОХУБ Р.Батцог, Байгаль хамгаалагч О.Цолмонбаяр, С.Өнөрбат, М.Энхсайхан, Б.Батболд нарын бүрэлдэхүүнтэй баг хамтарсан хяналт шалгалтыг Зүүнсайхан уул орчмын нутаг Хөх толгойн хошуу, Шавагтай, Баян уул, Их хөндий, Цахир, Зүрхийн даваа, Хөндлөн, Жаргалант, Дүнгэнээ, Залаа, Хужир, Зүүн улаан хад, Хавцгайт, Аарагийн бууц, Жаргалантын адаг, Шивэр, Шатын ам, Гозгор чулуут орчмоор 3 мотоциклтой зохион байгуулав. Хяналт шалгалт Ханхонгор, Хүрмэн, Баяндалай гэсэн гурван сумын нутгаар дамжин хийгдэж, хэсгийн байгаль хамгаалагчдын хариуцсан бүх нутгийг хамруулав. Хяналт шалгалтын явцад цаг агаарын байдал хүйтэвтэр, цас ихтэй байв. Зэрлэг ан амьтад ихээр ажиглагдаж байна. Оюут болон Мухар шивэртээр дотоодын аялагч олонтой байна. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилгүй, тайван байв.

-            03 дугаар 06-ны өдрөөс 2 хоног хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батаа, ахлах мэргэжилтэн Б.Батгэрэл, байгаль хамгаалагч М.Энхсайхан, Б.Уламбаяр жолооч Ш.Нэргүй нарынхяналт шалгалтын ажлыг хэсэг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зуунмод хэсгийн талбай, Сэврэй сумын Зөөлөнгийн нуруунд хийж гүйцэтгэлээ. Сэврэй сумын Зөөлөнгийн нурууны орчмоор хууль бус аргаар ашигт малтмал олборлолтын эсрэг урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхэд зөрчилгүй байлаа. Секор ресурс ХХК-ны авто замын инженер н.Золжаргал, байгаль орчны мэргэжилтэн н.Дэлгэрсайхан нартай Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Шивээ хүрэнгийн боомтоос Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Хотгорын нүүрсний уурхай чиглэлд тавигдах авто замын трасын цогцолборт газраар дайран өнгөрөх хэсгийн трасын дагуу хяналт хийж замын захиалагч талаас кемп байгуулахаар ирүүлсэн зургаан байршлын газрын төлөв байдалтай танилцаж бичлэг, зураг авч баримтжуулав.

-            03 дугаар сарын 26-ны өдрөөс, 02 хоног“Ирвэс” хэсгийн байгаль хамгаалагч БОХУБ А.Нямсүрэн, байгаль хамгаалагч А.Мандах, О.Даваа, Ж.Өнөртайван, Ё.Анхбаяр, Т.Аюурзана, С.Мөнхчулуун нарын бүрэлдэхүүнтэйгээр Хонгорын гол, Эрээний нуруу, Бүрдэний гол, Улаан эрэг, Өөдийн даваа, Зөөлөнгийн нурууны Хайргат, Чавганц толгой, Хүүш, Завагт, Тэмээн хүзүү, Нүдэн шавагтай орчмын бүс нутагт зэрлэг амьтад болон хууль бус ашигт малтмалын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилноор хэсгийн хамтарсан хяналт шалгалтыг автомашин болон мотоциклтой зохион байгуулав. 69-55 ӨМА Фургон маркийн автомашинаар - 340 км, 38-42 ӨМЗ Мотоциклтой-430 км замыг тус тус туулсан байна. Хяналт шалгалтын явцад цаг агаарын байдал хүйтэвтэр, цастай, хар сүүлтий ихээр ажиглагдав. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилгүй, шинэ ул мөргүй бүртгэгдээгүй, тайван байв.

-            03 дугаар сарын 28-ны өдрөөс, 01 хоног “Хавцгайт” хэсгийн ахлагч З.Пүрэвээ, Байгаль хамгаалагч БОХУБ Д.Баярсайхан, байгаль хамгаалагч Д.Соронзонболд, С.Мөнхтулга, Н.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэйгээр төлөвлөгөөт хамтарсан хяналт шалгалтыг Баруунсайхан уулын Өлзийт булагаас эхлэн зөрчил бүхий газар болох Баруунсайхан уулын Гүү бариач, Дундсайхан уулын Тасархайн нуруу, Баян зүрх хайрханы Дэвсэг, Далан хайлаас, Улаан толгой, Хайрт, Хэнгэрэг, Хадна бууц, Хувийн гол, Мааньт, Төлөг шовон, Наран, Муруйн гол, Баянцагаан нурууны Хонжин, Гэзэг, Оцон орчмын нутгаар зохион байгууллаа. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилгүй, тайван байв. Хяналт шалгалтын явцад цас ихтэй, хүйтэн , зэрлэг амьтад ихээр ажиглагдаж, аргаль хонь хургалж эхэлсэн байна.

-            04 дүгээр сарын 07-ны өдрөөс, 02 хоногГовь Гурвансайханы БЦГ-ын Хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч БОХУАБ Б.Батаа, Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн БОХУБ Б.Батгэрэл, Байгаль хамгаалагч Т.Энх-Оргил, Жолооч Ш.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэй баг Баянбор нуруу, Зөөлөнгийн нуруу, Баянцагаан нурууны нутгаар хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Шинэ болон шинэвтэр ул мөргүй, Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилгүй, тайван байв. Эргүүл хяналт шалгалтын явцад байгаль хамгаалагч С.Мөнхчулуун, З.Пүрвээ нартай уулзаж ажил байдалтай нь танилцаж, талбайд нь хамтарч ажиллаа.

-            04 дугаар сарын 19-ны өдрөөс, 02 хоног“Ирвэс” хэсгийн ахлагч, байгаль хамгаалагч БОХУБ А.Нямсүрэн, байгаль хамгаалагч А.Мандах, О.Даваа, Ж.Өнөртайван, Ё.Анхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр Зөөлөнгийн нурууны Жаргалант, Майхан хөх, Хар чулуут, Хайрагт, Дайрагт, Чавганц толгой, Хүүш, Заваг, орчмын нутгаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав. Илэрсэн зөрчилгүй, тайван, шинээр гарсан ул мөргүй байна. Мөн эвдэрсэн газрын судалгаа, координатыг "техник очих боломжтой” “техник очих боломжгүй буюу гараар нөхөн сэргээх газар” гэсэн байдлаар 2 хувааж, нийт 53 цэгийг авч ажиллалаа. Цуглуулсан координатад тулгуурлан зураглал болон талбайн хэмжээг гаргахад Хүүш /урт жалга/-1,8 га, Чавганц толгой орчимд- 0,3 га, Майхан хөхийн өвөр 0,7 га, Майхан хөхийн ар-0,3 га буюу нийт 3,1 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх боломжтой байна. Техник очих боломжгүй, гар аргаар нөхөн сэргээлт хийх боломжтой газар нь уулын орой хэсэгт, 5-18 м гүн бүхий нүх олон байв.

-            05 дугаар сарын 08-ны өдрөөс 01 хоног Ёл хэсгийн ахлагч, байгаль хамгаалагч Т.Энх-Оргил, байгаль хамгаалагч БОХУБ Р.Батцог, Байгаль хамгаалагч О.Цолмонбаяр, Б.Батболд нарын бүрэлдэхүүнтэй баг Зүүнсайхан уулын Жаргалант, Баавгайт, Хавцгайт, Дунд ус, Оюут, Зоорийн ам, Зааны хошуу, Зүрх, Ёлын зогсоол, Чавганцын чанд, Идэр, Мухар шивэрт, Бүйлсэн, Улайстай зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилгүй, тайван байна. Мухар шивэрт болон Оюутаар аялагч ихтэй байна.

-            05 дугаар сарын 27-ны өдрөөс 02 хоног “Зуунмод” хэсгийн ахлагч, байгаль хамгаалагч Б.Уламбаяр, байгаль хамгаалагч Ц.Доржсүрэн, Тост тосон бумбын байгалийн нөөцийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн И.Отгонбаатар, байгаль хамгаалагч А.Амартүвшин нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг Тамгат, Эмээлцэг, Дэвтээр, Баруун, Зүүн Гурилын хоолой, Шинэ жинстээс тавигдаж байгаа замын трансын дагуу хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Тамгат, Эмээлцэг, Дэвтээр орчимд гарсан зөрчилгүй тайван байв. Зам дагуух кемпүүдэд дараах зөрчилтэй байлаа. Үүнд:

Ø  Жорлон, нойлын асуудал

Ø  Хогийн цэгийн асуудал

Ø  Ажилчдын хувцас, ажлын үнэмлэх байхгүй

Ø  Замын тэмдэг болон тэмдэглэгээ байхгүй

Ø  Нарийн харын кемп нь хайрганы үйлдвэр, ашигт малтмалын илэрц гарч байсан ухмалын хажууд байрласан байна. Хяналт шалгалтын явцад гарсан зөрчил дутагдлыг арилгах, цаашид анхаарч ажиллахыг талбай хариуцсан ажилтан Б.Амарсанаад үүрэг өгсөн. Хяналт шалгалтаар нийт 443 км замыг туулсан.

Нарийн хард гаргасан худагны цэг 43.56915, 100.14313, 1 дэх хайрганы үйлдвэр 43.59182, 100.26026, 2 дэх хайрганы үйлдвэр 43.56915, 100.14313

-       06 дугаар сарын 27-ны өдрөөс 01 хоног Хавцгайт хэсгийн ахлагч, байгаль хамгаалагч З.Пүрэвээ, БОХУБ Д.Баярсайхан, С.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хэсгийн хамтарсан хяналт шалгалтыг Баруунсайхан уулын Улаан булаг, Баянцагаан нурууны нөхөн сэргээгдсэн газрууд, Тасархайн нурууны Хөх худгийн ухмал орчмын нутгаар хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилгүй, шинэ ул мөргүй байна. Хавцгайт хэсгийн 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгасаны дагуу гар аргаар нөхөн сэргээлт хийх боломжтой, Тасархайн нуруу, Хөх худаг орчмын ухмалын хэмжээг авч, нүхний тоог гаргаж хэсэг хариуцсан мэргэжилтэн Б.Нарангаравт хүргүүлсэн. Тасархайн нуруу, Хөх худаг орчмын нийт 120 ш, 1-5 м гүнтэй ухмал байгаагхэмжээг авч, нүхний тоог гаргасан. 07 дугаар сарын дундуур байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлийн гишүүд болон хавцгайт хэсгээрээ хамтран эдгээр ухмалуудыг гар аргаар булж, тэгшлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөлөө.

-       07 дугаар сарын 23-ны өдрөөс 01 хоног Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн БОХУБ Б.Батгэрэл, Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ц.Амартүвшин, байгаль хамгаалагч Д.Соронзонболд, Жолооч Ш.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэйгээр Иргэнээс ирсэн дуудлага мэдээллийн дагуу Сэврэй сумын Зөөлөнгийн нурууны Хүүш орчмын нутгаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад “Хүүш”-д мотоциклын шинэ, урт жим, зам гарсан байдалтай байв. Уг замын дагуу автомашинаар явах боломжгүй, өндөр уул, гуу жулга, судаа ихтэй тул шинэ гарсан мотоциклын зам дагуу дрон нисгэж үзэхэд мотоциклын жим нь маш тод, урт зам гарсан байв. Дрон нисгэж байх хооронд 5 мотоцикл уг замаар явж байгаа харагдав. Мотоциклоорявж байгаа хүмүүсийн бичлэг, зураг авч баталгаажуулаад 3-4 хоногийн дараадахин мотоциклтой эргүүл хяналт шалгалт хийхээр төлөвлөөд Баяндалай сумын Баянцагаан нуруунд хяналт шалгалт хийхээр явав.

-       07 дугаар сарын 25-ны өдрөөс, 01 хоног Хяналт шалгалтыг Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн, БОХУБ Б.Батгэрэл, Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ц.Амартүвшин, Аялал жуулчлал сургалт сурталчилгаа, орчны бүс хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун, жолооч П.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр Зүүнсайхан уул орчмын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ, жуулчны бааз, гэр буудлуудад хяналт шалгалтыг батлагдсан удирдамжийн хүрээнд зохион байгуулав. Хяналт шалгалтаар “Говьсайхан Арвижих” ХХК, “Алтан элс тур” ХХК, 2 жуулчны баазын үйл ажиллагаанд №01.1.4 Үйлдвэрлэл,үйлчилгээ, үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах, хяналтын хуудсаар дүгнэх байсан боловч “Алтан элс тур” ХХК-ны Дүнгэнээ жуулчны баазын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хугацаа дууссан байсан тул БОХУБ, ахлах мэргэжилтэн Б.Батгэрэл Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг 1 сарын хугацаанд батлуулсан байх тухай үүрэг өгч гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 1 сарын дараа зохион байгуулахаар болов. Говьсайхан Арвижих ХХК нь жуулчны бааз дээр холбогдох баримт бичиг байхгүй байсан тул хугацаа өгч хамгаалалтын захиргааны байранд өөрийн биеэр холбогдох баримт бичгийг авчирч, шалгуулах үүрэг өгөв. Гурванбаатар, Жаргалант нөхөрлөлүүдийн 9 гэр буудлын үйл ажиллагаанд ТХГН дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6426:2013, Нүхэн жорлон угаадасны нүх техникийн шаардлага MNS 5924:2015стандарт хэрэгжилтээр дүгнэхэд 8 гэр буудал дээрх стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, 1 гэр буудалд дээрх стандартууд хэрэгжихгүй байгааг анхааруулж, шаардлагыг тавьж ажиллав. Отоглох цэгийн үйл ажиллагаанд явцын хяналтыг тавьж ажиллахад илэрсэн зөрчилгүй, үйл ажиллагаа явуулж байна.

-       07 дугаар сарын 29-ний өдрөөс 03 хоног Хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч БОХАБ Б.Батаа, хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн БОХУБ Б.Батгэрэл, хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ц.Амартүвшин, жолооч Ш.Нэргүйнарын бүрэлдэхүүнтэй баг Гурвантэс сумын Нэмэгт, Гилбэнт, Тамгат, Сэврэй сумын Зөөлөнгийн нуруу, Баянбор нуруу орчмын нутгаар хяналт шалгалт хийхэд Нэмэгт уулын Нэмэгтийн их хонгил гэх газарт Гурвантэс сумын иргэн “Г” нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчин газар ашиглаж аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр гурван гэр, нэг 8х10 хэмжээтэй гэр хэлбэрийн байшин барьсан байдалтай байсныг буулгуулж зөрчлийн тухай хуулын 7.17-р зүйлийн 2 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл ногдуулж газрыг чөлөөлүүлсэн.

-       09 дугаар сарын 09-ны өдрөөс 02 хоног “Хавцгайт” хэсгийн ахлагч, байгаль хамгаалагч З.Пүрэвээ, БОХУБ Д.Баярсайхан, С.Мөнхтулга, Н.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг Баруунсайхан уулын Улаан булаг, Баянцагаан нурууны зөрчил бүхий газрууд, Дундсайхан, Тасархайн нуруу болон Хөх худгийн эх орчмын нутгаар 3834 ӨМЗ, 5022 ӨМЭ, 3740 ӨМЗ, 3832 ӨМЗ улсын дугаартай мотоциклоор хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав.Баянцагаан нуруу, Баруунсайхан уулын “Гүү бариач” орчмоор эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад илэрсэн зөрчилгүй, шинээр ухагдсан 4-5 м гүнтэй, 11 ш нүхийг булж, тэгшилэх ажлыг зохион байгуулж ажиллаж, Өлзийт булаг, Гүү бариач орчмын хог хаягдлыг түүж, хог хаягдлыг булшлав.

-       09 дүгээр сарын 11-ны өдрөөс, 01 хоног “Зуунмод” хэсгийн ахлагч, байгаль хамгаалагч Б.Уламбаяр, байгаль хамгаалагч Ц.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тамгат, Хүрэн овоо, Эмээлцэг, Дэвтээрийн шанд,Гурвантэс-Шинэжинст зам орчмын нутгаар хяналт шалгалтыг зохион байгуулав. Зам ангийн кэмпүүдийн хог хаягдал болон орчны бохирдолыг анхааруулж, цэвэрлэгээ хийлгэж ажиллаа. Торомхон ХХК-д хяналт хийлээ. Хяналт шалгалтаар илэрсэн илэрсэн зөрчилгүй, хог хаягдал болон хүрээлэн буй орчны цэвэрлэгээнд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

-       09 дугаар сарын 25-ныөдрөөс, 02 хоног Хамгаалалтын захиргааны дарга БОХУБ, Б.Батаа, Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн БОХУБ Б.Батгэрэл, Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ц.Амартүвшин, жолооч Ш.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэйгээр Сэврэй сумын Зөөлөнгийн нуруу, Баянбор нуруу, Эрээний нуруу, Бүрдэн орчмоор хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.Баянбор нурууны Хуурай сайр, Цоохор даагат, Хүрэн-Овоо орчмоор хяналт шалгалт хийхэд ямар нэгэн илэрсэн зөрчилгүй тайван байлаа. Бүрдэн, Эрээний нуруунд хяналт шалгалтад хийхэд хуучин хууль бус аргаар ашигт малтмал олборлох зөрчил гарч байсан газруудаар ямар нэгэн зөрчлийн ул мөргүй байсан. Зөөлөнгийн нурууны Ёлын сайр гэх газарт нутгийн иргэн н. Болортуяа нөхрийн хамт Бүйлсэн багийн малчин С.Мандалынд очиж хүнс авах нэрийн дор 06-42 ӨМА улсын дугаартай хөх цайвар өнгийн тоёота эстима маркийн автомашинд хар хөх өнгийн gooldmaster-1000 маркийн хайгч, богино иштэй 1ш хүрз, 2ш шар канестер, 1ш жижиг ногоон өнгийн түмпэн тээвэрлэж явахад нь уулзаж ТХГН-ын тухай хууль, Зөрчлийн тухай хууль тайлбарлан өгч хууль сануулан явуулав.

-       10 дугаар сарын 20-ны өдрөөс, 04 хоног Хамгаалалтын захиргааны дарга БОХУБ Б.Батаагаар ахлуулан, хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн БОХУБ Б.Батгэрэл, хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ц.Амартүвшин, нярав, бичиг хэргийн ажилтан Ц.Мөнхсүрэн, жолооч Ш.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэйгээр Хамгаалалтын захиргааны даргын 10 дугаар сарын 17-ны өдрийн, дугаар 24 удирдамжийн дагуу Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыгзохион байгуулав. Хууль бус гар аргаар ашигт малтмал олборлолтын эсрэг урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад зөрчилгүй тайван байлаа. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг Хотгорын нүүрсний уурхайгаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн боомт чиглэлийн тусгай зориулалтын авто замын транссын дагуух хяналт шалгалтыг зохион байгуулж, цогцолборт газрын хамгийн баруун талын “Тэнэгэр зам” ХХК-ны кемпийн үйл ажиллагаатай танилцаад хогийн цог, ариун цэврийн байгууламж, шатах тослох материалын орчны бохирдлыг үзэж хараад заавар зөвлөмж өгч ажиллав. “Зуунмод” хэсгийн байгаль хамгаалагч Ба.Мөнхжаргал, Ц.Доржсүрэн, Бү. Мөнхжаргал, “Ирвэс” хэсгийн Ё.Анхбаяр, Т.Аюурзана, “Хавцгайт” хэсгийн Д.Баярсайхан, Н.Жаргалсайхан нартай уулзаж ажил байдалтай танилцаж, албан хэрэгцээнд ашиглагддаг эд хөрөнгөнд тооллого бүртгэл хийгээд, үүрэг чиглэл өгч ажиллалаа.

-       11 дүгээр сарын 06-ны өдрөөс Төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг Сэврэй сумын Зөөлөнгийн нурууны зөрчил бүхий газраар эргүүл хяналт шалгалтыг Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн, БОХУБ Б.Батгэрэл, байгаль хамгаалагч Б.Батболд, Д.Соронзонболд, жолооч П.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулав. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилгүй тайван, хуучин ухмалуудад шинэ болон шинэвтэр ул мөргүй байна.

ХӨДӨЛГӨӨНТ ХЭЭРИЙН ПОСТНЫ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ:

Аймгийн засаг даргын 2025 оны 05-р сарын 29-ны өдрийн А/784 дугаар захирамжаар төсөв батлуулж, Байгаль орчныг хамгаалах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор нэгдсэн хяналт шалгалт, хамгаалалтын арга хэмжээг 05-р сарын 05-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 01-ны өдөр хүртлэх хугацаанд Байгаль орчин аялал жуулчлалын газар, Цагдаагийн газартай хамтарсан эргүүл хяналт шалгалтын байнгын хөдөлгөөнт хээрийн постыг 11 удаа, нийт 182 өдөр 30 хүн оролцуулан зохион байгуулж хууль бус ашигт малтмал олборлох зөрчлөөс 100 хувь урьдчилан сэргийлж ажилласан.

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ:

Хамгаалалтын захиргааны зөрчил гарч болзошгүй газар нутгийн 13 байгаль хамгаалагчийг хамруулан “Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” /WCS/ Олон улсын байгууллагатай хамтарсан хяналт шалгалтыг 05 дугаар сараас эхлэн 08 сарын хугацаатайгаар зохион байгуулж ажилласан.Байгаль хамгаалагчид 8 сарын хугацаанд 104 эргүүлээр 20800 км урт замыг туулсан байна.

ХОЁР. БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХАМГААЛАЛ:

БИОТЕХНИК:

-        “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Амьтны тухай” хууль, Нэн ховор, ховор амьтдыг хамгаалах үндэсний хөтөлбөр, байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд, ГГБЦГ-ын Зүүнсайхан уулын туруутан амьтны нэмэлт идэш, тэжээлд зориулан мэргэжилтэн Б.Тэгшжаргал, байгаль хамгаалагч Б.Батболд, Т.Энх-Оргил, О.Цолмонбаяр, жолооч П.Батбаатар нар 02 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Гурвансайхан уулын Зүүнсайханы Азаргын ам, Гозгор чулуут, Дураалын баруун гол, Хашаатын хэц, Дарханы эх, Их хөндий, Ногоон чулуут, Дүнгэнээгийн цагаан тахилга, Хар дэл, Хөндлөн цагаан, Даамай зэрэг зэрлэг амьтдын байршил бүхий 11 цэгт хамтран ажиллаж биотехникийн арга хэмжээ долооц байршуулан ажиллаж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тодорхойлохоор судалгааны автомат камеруудыг байршууллаа.

-        02 сарын 20 ны өдөр Ирвэс хэсгийн байгаль хамгаалагчид Сэврэй уулын Сэрвэн, Шар хад, Хөх богоч гэх газруудад 30 боодол өвс, 400 кг хужирыг уулын туруутны идэш тэжээлд зориулж биотехникийн арга хэмжээ авлаа.

-        Хамтран ажиллах хүсэлтийн хүрээнд Энержи Ресурс ХХК нь дүйцүүлэн хамгааллын ажлын хүрээнд 600 кг шахмал долооц, Жавхлант орд ХХК-нь 500 боодол өвсөөр био техникийн ажилд шаардагдах нөөцийг бүрдүүлсэн.

БУЛАГ ШАНД:

Сэврэй сумын Сэврэй хайрхан уулын ар бэлд Хашаатын булгийн эхийг 4х4мкв талбайтаагаар хашин хамгаалж усны урсацыг сэргээж талын болон уулын туруутны усан хангамжийг нэмэгдүүлсэн.

НӨХӨН СЭРГЭЭЛТ:

-        Хамгаалалтын захиргааны даргаар 2025.04.07-ны өдрийн дугаар 11 удирдамжийг батлуулж, Сэврэй сумын Зөөлөнгийн нурууны эвдэрсэн газрын судалгааг “Ирвэс” хэсгийн байгаль хамгаалагч нар хамтран 4 хэсэг газрын 6,1 га талбайн зураглал гаргаж, эвдэрсэн газрын хэмжээг тодорхойлсон.

-        Хамгаалалтын захиргааны даргын 07 сарын 24-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Баяндалай сумын Баян багийн нутаг “Тасархай хуруу” уулын энгэр Хөх худгийн эх орчимд гар аргаар нөхөн сэргээлтийн ажлыг “Хавцгайт” хэсгийн байгаль хамгаалагчид тус сумын байгаль хамгаалах “Тэмүүлэл” нөхөрлөлтэй хамтран 07 сарын 27-29-ний өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. Газрын гадаргууг тэгшлэх нөхөн сэргээлтийн ажлыг гар багаж ашиглан гуу жалга дагуу байрших нийт 120 гаруй ухмал нүхийг сайр зөөвөрлөн дүүргэлт хийж, газрыг тэгшилсэн. Тус нөхөн сэргээлтийн ажилд Хавцгайт хэсгийн ахлагч, байгаль хамгаалагч З.Пүрэвээ, байгаль хамгаалагч, БОХУБ Д.Баярсайхан, байгаль хамгаалагч Д.Соронзонболд, С.Мөнхтулга, Н.Жаргалсайханаас гадна “Тэмүүлэл” нөхөрлөлийн гишүүдээс бүрдсэн нийт 21 хүн оролцсон.

ГУРАВ. СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ:

БЦГ-ЫН НУТАГТ БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ИЖ БҮРЭН СУДАЛГАА ЯВУУЛЖ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД ХЭРЭГЛЭХ СУУРЬ МЭДЭЭЛЛИЙН САНГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД:

ГОВЬ ГУРВАНСАЙХАНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН 2025 ОНЫ ӨВӨЛ, 2026 ОНЫ ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ, БАГТААМЖИЙН СУДАЛГАА:

2025 оны өвөл, 2026 оны хаврын бэлчээрийн даац багтаамжийг бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээллийг үндэслэн ГГБЦГ-ын сумын нутгаар тооцоолов.

ГГБЦГ-ын бүс нутагт дахь 6 сумын 10 багийн уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч 662 орчим малчин өрх нь 528 өвөлжөөнд 241585 орчим бог, бод малыг бэлчээрлүүлэн, амьдардаг. Сүүлийн хоёр жил Өмнөговь аймгийн ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орж бэлчээрийн ургамлын ургалт сайн, ихэнх ургамлын үе шат гүйцэд явагдлаа. Ургамлын ургалтын байдал нутгийн 40 гаруй хувьд сайн, 50 гаруй хувьд дунд зэрэг байна.

2025 оны өвөлжилт, 2026 оны хаваржилтийн бэлчээрийн даац багтаамжийг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл: 47,9% бэлчээрийн нөөцтэй, 30.5% бэлчээр хүрэлцээтэй,21% даац 1-3 дахин хэтэрсэн, 0.6% даац 3-5 дахин хэтэрсэн гэсэн үзүүлэлт гарч байна.

Гурвантэс сумын нутаг нөөцтэй гэж гарсан боловч 12,9 % бэлчээрт тохиромжгүй талбай байна.

Өөрөөр хэлбэл ГГБЦГ-ын өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 35 хувьд нөөцтэй байхаар, харин нутгийн 52 хувьд хүрэлцээтэй болон хэтэрч гарлаа.

Бэлчээрийн даац нь нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэх бөгөөд энэ жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байж ихэнх нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй гарсан. Гэвч хүйтний улиралд гэнэт хэт хүйтрэх, ахиу хэмжээний цасан бүрхүүл тогтоход цасан болон мөсөн зудын нөхцөл үүсч, мал бэлчээрлэх боломжгүй болдог. Иймд ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтанд бэлтгэх шаардлагатай бөгөөд нэмэлтээр мал оторлуулах боломжгүй.

Энэ судалгааныг тооцоолоход уулын болон талын туруутан зэрлэг амьтдын тоо толгой, бэлчээр ашиглах хугацаа тооцоогүй болно.

ЦООХОР ИРВЭСИЙН ТАРХАЦ, ТОО ТОЛГОЙГ ТОДОРХОЙЛОХ АВТОМАТ КАМЕР БАЙРШУУЛАХ СУДАЛГАА:

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025.01.31-ний өдрийн 06/465 дугаар зөвшөөрлийг үндэслэн “Ирвэс хамгаалах” сантай БЦГ -ын Нэмэгт, Гилбэнт, Сэврэй хайрхан уулсад хөдөлгөөн мэдрэгч камер ашиглан цоохор ирвэсний популяцийн элбэгшил, нягтшил, хөдлөл зүйн мониторинг судалгааны ажил явуулах гэрээг байгуулан 05 дугаар сард Сэврэй ууланд 12ш, Алтан, Нэмэгт уулсад 29ш, Гилбэнт ууланд 8ш автомат камерыг 90 хоногбайршуулаад хурааж авч дата мэдээллүүдийг Ирвэс хамгаалах санд хүргүүлсэн.

БАЯНЦАГААНЫ НУРУУНД ХИЙГДСЭН НЭН ХОВОР, БОЛОН ХОВОР УРГАМЛЫН СУДАЛГАА:

“Энержи Ресурс” ХХК нь дүйцүүлэн хамгааллын ажлын хүрээнд “Авралын эрэлд” ХХК-наар Говь Гурвансайханы БЦГ-т хамаарах Баяндалай сумын нутаг дэвсгэрт ургамалжлын хэв шинжийг хээрийн хайгуулын судалгаа болон өмнөх судалгааны материалууд дээр тулгуурлан судалж, боломжит гуурст дээд ургамлын зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоож, нэн ховор, ховор ургамлын зүйлийн жагсаалт гаргаж, тухай зүйлийн тархцыг зураглаж, талбайг тогтоох судалгааны ажил хийгдэж, Говь Гурвансайханы нурууны болон орчны бүсийн зүйлийн бүрэлдэхүүнд ургамлын аймгийн задлан шинжилгээ хийхэд судалгааны талбайд нийт 54 овогт хамаарах боломжит 408 зүйлийн гуурст дээд ургамал бүртгэгдэж, ховордлын зэргээрээ нэн ховор ангилалд орсон 6 зүйл, ховор 17 зүйл, монгол орны эндемик, унаган 4 зүйл ургамал тус бүс нутагт ургадаг байна гэсэн явцын тайлан ирүүлсэн.

БЦГ-ЫН ТАЛЫНТУРУУТНЫ ТОО ТОЛГОЙН СУДАЛГАА:

“Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” (WCS)-ийнмонгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилт, “Ирвэс хамгаалах сан”-гийн сургалт, мониторинг арга зүйн дэмжлэгтэйгээр хамгаалалтын захиргааны даргын 09-р сарын 11-ний өдрийн 14 дүгээрр удирдамжийн дагуу цогцолборт газрын 1.6 сая га талбайд тал хээрийн туруутны популяцийн тоо толгой, тархац нутгийг тодорхойлох судалгааны ажлыг 19 албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр, 09-р сарын 19-24 -ны өдрүүдэд Distance sampling арга зүйгээр, 39 трансектаар 7-8 хос ажиглагч, 11 мотоциклоор нийтдээ 11967.71 км-ыг туулж хийсэн. Шууд ажиглалтаар (Хар сүүлт зээр- Gazella subgutturosa 127 цэгт 1049, Хулан адуу – Eguus ferus przewalski 12 цэгт 104, Цагаан зээр – Pricapra gutturosa 1 цэгт 17 тоо толгой ажиглагдаж, бүртгэгдсэн байна.

Говь Гурвансайхан БЦГ-ын хар сүүлт зээрийн амьдрах орчинд хамаарах 20979.6 км2 орчим талбайд нийт 1342.2 км урттай 39 шугаман трансектын дагуу судалгаа гүйцэтгэж хар сүүлт зээрийн 112 удаагийн илрүүлэлт хийжээ.Тус судалгааны урьдчилсан статистик боловсруулалтын үр дүнд дунджаар 2608 сүрэг 1км2 талбайд 0.12 сүрэг нягтшилтай ба дунджаар 13789.7 бодгаль 1км2 талбайд 0.65 бодгаль нягтшилтай үнэлэгдэж байгааг харуулж байна. Мөн нэг сүргийн дундаж бодгалийн тоо 5.3 бодгаль байв.

БЦГ-ЫН УСТЦЭГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД:

Усны сав газрын захиргаадад албан тоот бичгээр уст цэгийн дата мэдээлэл шинэчилж өгөх тухай хүсэлтүүдийг хүргүүлснээр Онги-Таацын сав газрын захиргаанаас 1 гол, 30 булаг, 84 худаг, 32 булаг, 50 гаруй худгийн дэлгэрэнгүй тайланг, Алтай өвөр говийн сав газар нь 221 булаг, 124 худгийн хүснэгтэн мэдээлэл ирүүлж нийт цогцолборт газрын хэмжээнд нийт гол горхи 1, булаг шанд, рашаан 271, худаг 402 бүртгэгдсэн нь 2017 оны дата мэдээлэлтэй харьцуулахад булаг 89-ээр нэмэгдэж 67,1 хувиар өссөн, худаг 267-оор хамагдаж 60 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийняамнаас олгосон ТХГН-т археологийн малтлага хийх ажлын зөвшөөрлийндагуу Говийн байгаль түүхийн музейн захиалгаар МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн хээрийн судалгааны баг Сэврэй сумын Баянбор нурууны ард орших Эрээн Адуу, Шандны худаг, Гоо гүний хонд хэмээх газруудад явуулсан археологийн хээрийн малтлага судалгааны тайлангаа хүргүүлэв.

ДӨРӨВ. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

-       05 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд “Улаанбаатар Травэл Экспо 2025” үзэсгэлэн Улаанбаатар зочид буудлын Их танхимд 11 дэх жилдээ зохион байгуулагдахад мэргэжилтэн Т.Ганчулууныг Өмнөговь аймгийн төр, хувийн хэвшлийн 15 байгууллагын хамтаар“Эх орон- Миний говь”, “Амьдралаа аялал болгоё” гэсэн уриатай сурталчилгааны ажилд оролцуулж Говь гурвансайханы аялал жуулчлал, биологийн төрөл зүйлийн талаар сурталчилгааны ажлыг зохион байгуулж гарын авлага, нэрийн хуудсыг 2025 орчим иргэдэд тарааж олон нийтэд нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан

-       05 сарын 22-ний өдөр Сэврэй сумын төвд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, гэр буудлуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх зорилго бүхий уламжлал болгон зохион байгуулагддаг “Хонгорын голын өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ” сэдэвт уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд Сэврэй сумын ЗДТГ, ГГБЦГХЗ, УЗХ, Нийгмийн даатгалын хэлтэс, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар зэрэг байгууллагууд оролцож, тулгамждаж буй асуудлын хүрээнд мэдээлэл хийлээ. Хамгаалалтын захиргаа жуулчны статистик мэдээ, тасалбар, хураамж, газар ашиглалт, “Монгол гэр” ажиллуулах журамтай холбоотой мэдээллээс гадна хог хаягдал, ариун цэврийн байгууламж зэрэг асуудлын хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. Зөвлөгөөний арга хэмжээ жуулчны бааз, гэр буудлууд, зохион байгуулагч талуудын 30 орчим хүний оролцоотой зохион байгуулагдлаа

-       05 сарын 28-ны өдөр “Аялал жуулчлалын салбарын хаврын зөвлөлдөх уулзалт-2025” арга хэмжээ Даланзадгад хотод зохион байгуулагдсан. Зөвлөгөөнд оролцогчдод Тусгай хамгаалалттай газар нутагт явагдаж байгаа аялал жуулчлал болон нэвтрэх тасалбарын талаар мэдээлэл хийсэн. Зөвлөгөөн зохион байгуулагчдад Хонгорын голын бохирын асуудлыг Монгол гэр ажиллуулах журамтай хамт асуудал болгон оруулж, шийдвэрлүүлэх гарц гаргалгааг тодруулахаар уламжилсан.

-       11-р сарын 25-ны өдөр “Аялал жуулчлалын салбарын намрын зөвлөлдөх уулзалт” Даланзадгад хотын Номын сангийн байранд зохион байгуулагдсан. Зөвлөгөөнд ЮНЕСКО-ийн “Геопаркийн талаарх ойлголт", АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц. Бадамцэрэн "Өмнөговь аймгийн аялал жуулчлалын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт", СУАЖЗГ-ын дарга Т.Мөнгөнтуул, "Аялал жуулчлалын талаарх мэдээлэл", ГГАЖХ-ны тэргүүн Х. Түмэндэлгэр "Байгаль орчны талаарх танилцуулга мэдээлэл", БОГ-ын дарга Х.Отгонмөнх, "Тусгай хамгаалалттай газар нутаг дахь аялал жуулчлал", ГГБЦГ-ын мэргэжилтэн Т.Ганчулуун "Цахим төлбөрийн баримтын системийн шинэчлэл, “Хялбар татвар төлөлт" Татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, "Гайхамшигт говь аялал жуулчлалын холбооны үйл ажиллагааны тайлан", холбооны гүйцэтгэх захирал Н. Ариунсанаа, “Өсөлттэй аялал жуулчлал” хөтөлбөрийн төслийг танилцуулах СУАЖЗГазрын мэргэжилтэн Н. Бурмаа нар сургалт мэдээлэл хийсэн.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ:

-        05 сарын 24-ний өдөр “Сайханы сарлаг-2025” аялал жуулчлалын эвент арга хэмжээ Зүүнсайхан уулын Ёлын аманд 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд 8 сумын 50 өрхөд 1000 гаруй сарлаг үхэр тоологдсон байна. Сарлагын баяр-2025 арга хэмжээнд 5 сумын 24 өрхийн малчид 400 гаруй сарлаг үхрээ оролцуулж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн болон сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа боллоо. Уламжлал болгон зохион байгуулдаг сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах, сарлаг уралдуулах, булгиулах зэрэг тэмцээн уралдаанууд зохион байгуулагдлаа. Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу даргаар ахлуулан 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаанд хяналт тавин, тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх тасалбар тасалж, төсөвт орлого бүрдүүлж ажиллаа. Нийт 1275 автомашин, 5163 дотоодын аялагч, 17 гадаадын жуулчин нэвтэрч, арга хэмжээг үзэж сонирхолоо.

-        08-р сарын 15-17 ны өдрүүдэд "Алтан элс-Элсэн манханы баяр_2025" аялал жуулчлалын эвент арга хэмжээ Сэврэй сумын нутаг Хонгорын элсэнд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хөтөлбөрийн дагуу бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сур харваа, элсний волейбол, элсний сумо, УАЗ ангиллын кросс, мотокросс, элсний оргил булаалдах тэмцээн, холын зайн гүйлт марафон зэрэг уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдлаа. "Алтан элс-Элсэн манханы баяр_2025” арга хэмжээнд Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу дарга Б.Батаагаар ахлуулан 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр хяналт тавин ажилсан бөгөөд арга хэмжээний талбайн зураглал гаргаж, хязгаарлалтын тууз татах, нэвтрэх тасалбар тасалж, ТХГ-ын дэглэм горимыг сахиулж, ариун цэврийн байгууламжийн цэвэрлэгээ арчилгаа, хог хаягдалд хяналт тавих, хог түүх, ачих, тээвэрлэлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ.Арга хэмжээний хугацаанд нэвтрэх тасалбар тасалсан байдлаар нийт 838 тээврийн хэрэгсэл, дотоодын 2872 аялагч, гадаадын 1321 жуулчин буюу нийт 4193 хүн Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх тасалбарыг авч нэвтэрсэн байна. Хамгаалалтын захиргаа, “Хонгорын голын хөгжил” ТББ-ын төлөөллийн хамт, нийт92 тн хог хаягдлыг цэвэрлэж, ачилтыг хийж зайлуулсан.

-       Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 153 дугаар зарлигаар Өмнөговь аймгийн Хүрмэн суманд орших Говь гурван сайхан уулын Хошуу овоог хайрхныг төрийн тахилгатай 9 дэх хайрхан болгосон. 06-р сарын 19-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар “ИХ ТАХИЛГАТ ХАЙРХАНЫГ”-ыг тайх тахилгын ёслолыг зохион байгуулж, ажлын хэсэгтэй хамтран тахилгын бэлтгэл ажлыг ханган ажиллан, 100 гаруй тээврийн хэрэгсэл, 600 орчим иргэнд санамж тараан хог хаягдалгүй, иргэдийг байгаль орчны эсрэг зөрчилд холбогдохоос 100 хувь урьдчилан сэргийлж ажилласан.

ТАВ. ОРЧНЫ БҮС:

-       Орчны бүсийн сумдтай жил бүр нэг жилийн хугацаатай байгуулдаг хамтран ажиллах гэрээний хугацааг сунгаж 4 жилийн хугацаатай болгож, хамтран ажиллах төлөвлөгөөний хамт батлуулсан.

-       Даланзадгад хотын Захирагчийн ажлын албатай 01-р сарын 13-нд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд 16 удаагийн ачилтаар 240 орчим тн хог ачуулсан.

-       “Говийн Сонор” ХХК-тай 01-р сарын 14-нд хамтран ажиллах гэрээ байгуулж, сурталчилгааны ажлыг цахимаар хийсэн.

-       Орчны бүсийн сумдын ЕБС-д “KFW” төслөөс тохижуулсан эко танхимын үйл ажиллагааны талаар сургалтын менежерүүдтэйуулзаж, эко танхимын тохижилтын эд зүйлсийг зориулалтын дагуу ашиглах, өөр анги танхимд шилжүүлж ашиглахгүй байх, сургалтанд олгогдсон багаж, хэрэгслийг ашиглан сургалтын хөтөлбөр гаргаж, байгаль хамгаалах тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж, тайлан мэдээгээ өгч байх талаар зөвлөмж өгсөн.

-       ГГБЦГ-т үйл ажиллагаа явуулдаг Жуулчны баазуудын байгаль хамгаалах төлөвлөгөө, гэрээнийхэрэгжилтэнд хяналт тавьж дүгнэлт, зөвлөмж гаргаж ажиллав. “Дойдо” ХХК-ны газар ашиглах эрхийг БОУАӨ-ийн сайдын 2025.03.26-ны өдрийн А/47, “Алтан элс тур” ХХК-ны эрх 2025.06.02-ны өдрийн А/542 тушаалаар тус тус сунгуулсан. Дойдо ХХК-ны газар ашиглах гэрээний хугацаа 2025.04.29-ний №145 тушаалаар сунгагдсан. Оллгүүд ХХК-ын БОМТ, БОНБНҮ-ний нэмэлт тодотголын тайлан /2025-2029/ батлагдсан. Алтан элс тур ХХК-ны газар ашиглах гэрээний хугацааг сунгуулахаар 2025.10.30-ны өдөр ТХГНБХГ-т шуудангаар,илгээсэн.

-       “Хонгорын голын хөгжил” ТББ, Зүүнсайхан уулын Оюутын амны отоглох цэг хариуцаж байгаа иргэн, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, үйл ажиллагаанд хяналт тавин, гэрээний талуудтай хамтран ажиллах гэрээг дүгнэж ажиллав.

ОРЧНЫ БҮСИЙН ЗӨВЛӨЛ:

-     Булган сумын ИТХ-ын дарга, БОХУБ, Хавцгайт, Дөл багийн Засаг дарга, Улалзах цонж ТББ, байгаль хамгаалагч Н.Жаргалсайхан нарын оролцоотой Орчны бүсийн зөвлөлийн хурлыг онлайнаар зохион байгуулсан. Тус хурлын үеэр зөвлөлийн гишүүдийн тоог 9 болгож өөрчлөх, зөвлөлийн гишүүдийн дунд фэйсбүүк груп чат нээх зэрэг арга хэмжээг төлөвлөж, орчны бүс, сан, менежментийн төлөвлөгөөний талаар мэдээлэл хийж, шийдвэрлэх асуудлын хүрээнд ярилцсан.

ОРЧНЫ БҮСИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ,

-     Сэврэй сумын Орчны бүсийн менежментийн төлөвлөгөө нь 5 зорилт, 36 төсөл арга хэмжээ бүхий бодлогын баримт бичиг бөгөөд 2025 онд 34 заалт, төсөл үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 12 үйл ажиллагаа бүрэн хэрэгжиж, 9 арга хэмжээ хэрэгжих шатандаа, 13 арга хэмжээ хэрэгжээгүй63.7 хувийн гүйцэтгэлтэйгээр төлөвлөгөөний хэрэгжилт хангасан.

-     Баяндалай сум орчны бүсийн менежментийн төлөвлөгөө нь 7 зорилт, 32 үйл ажиллагаа төлөвлөснөөс 8 арга хэмжээ биелэж, гүйцэтгэл 25 хувь

-     Ханхонгор сум орчны бүсийн менежментийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх 4 зорилт, 9 арга хэмжээ төлөвлөснөөс 4 арга хэмжээ 50%, 5 арга хэмжээ 100% нийт 78% -ийн хэрэгжилттэйгээр ажилсан байна.

-     Хүрмэн сумын Орчны бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд жилийн туршид тус сумын Засаг даргын орлогч Б.Цогбаярт зөвлөмж өгч ажилсан. Орчны бүсийн менежментийн төлөвлөгөөгөө боловсруулж дууссан, 12.15-наас хойшхи хугацаанд товлосон сумын ИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар болсон тухайгаа утсаар ярьж мэдэгдсэн.

НӨХӨРЛӨЛ:

-       03 сарын 11-ний өдөр "Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэдийн нөхөрлөлийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх, хамтын оролцоог нэмэгдүүлж, чадавхжуулах, цаашдын үйл ажиллагааны чиг хандлагыг хэлэлцэх, гэрээ байгуулах" зорилгын дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ёл, Мухар шивэртийн амуудад үйл ажиллагаа явуулдаг Зүүнсайхан эх нутаг, Жаргалант, Гурван баатар нөхөрлөлүүдийн уулзалт зөвлөгөөнийг Улаан Загалмайн Хорооны байранд амжилттай зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд 30 гаруй нөхөрлөлийн гишүүд хамрагдаж, хамтран зохион байгуулагчаар Ханхонгор сумын ЗДТГ ажиллаа. Хөтөлбөрийн дагуу Хамгаалалтын захиргааны дарга Б.Батаа арга хэмжээг нээж, нөхөрлөлүүдийн 2024 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг сонслоо. Ханхонгор сумын Засаг даргын орлогч Ш.Анар-Эрдэнэ, БОХУБ, Газрын даамал нарын хамт хүрэлцэн ирж сум орон нутгийн бодлого чиглэлийг ярьж, зөвлөгөөнд оролцогчдын хамтаар тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, 2025 оны хамтран ажиллах гэрээг байгууллаа. Мөн “Эртэч Монгол, эерэг сэтгэлгээний давалгаа” үндэсний хөтөлбөрийн сургагч багш нар "Халаасны цоорхой", "Хувь хүний хөгжил" сэдвүүдээр соён гэгээрүүлэх, Улаан загалмайн хороо "цус алдалт" -ын үед үзүүлэх анхан шатны сургалтуудыг тус тус зохион байгууллаа. Арга хэмжээтэй танилцахаар Баяндалай сумын Засаг дарга У.Буян-Өлзий хүрэлцэн ирж санал бодлоо солилцлоо.

-       04-р сарын 11-12-ны өдрүүдэд Хамгаалалтын захиргаанаас хоёр жил тутам зохион байгуулдаг “Байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл, Төрийн бус байгууллагуудын туршлага судлах уулзалт зөвөлгөөн”-2025 арга хэмжээг Монголын байгалийн өв сан, Ирвэс хамгаалах сан, WCS, KFW зэрэг төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав. Тус зөвлөгөөнд 7 сумын45 бүлэг нөхөрлөл, ТББ-ийн /Ханхонгор сумаас Малчны хотхон, Угалз бүлэг, Монгол говь нүүдэлчин малчдын холбоо, Зүүнсайхан уулын Жаргалант, Зүүнсайхан эх нутаг, Гурванбаатар, Баяндалай сумын Баян төхөм, Тэмүүлэл, Дөл, Янгирцагийн хөтөл, Булган сумын малчдын бүлгүүд, Улалзах цонж ТББ, Хүрмэн сумын ЗДТГ, Сэврэй сумын Хонгорын голын хөгжил ТББ, Шинэ ус дэвсэг хоршоо, Өлзийт, Баян борын нуруу, Номгон сумын Их говийн хайрханууд, Гурвантэс сумын Тэсийн Ирээдүй ТББ/ 118 хүн хамрагдаж 13 нөхөрлөл бүлгүүд сайн туршлагаа хуваалцаж бусдадаа мэдлэгээ түгээж 80 гаруй төрлийн гар урлалын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, борлуулалт хийж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн. 2023 онд зохион байгуулсан тус зөвлөгөөнд 3 сумын 13 нөхөрлөл оролцсон бол 2025 онд 7 сумын 45 нөхөрлөл болж өссөн нь малчид, иргэдийн байгаль хамгаалах оролцоо нэмэгдсэнийг харуулж байна.

-       06-р сарын 15,16-ны өдрүүдэд Ирвэс хамгаалах сантай хамтран ажиллах төлөвлөгөөнд нэмэлтээр БНХМ-ийн 2 нөхөрлөлийг хашаа хорооны хөтөлбөрт хамруулж, “Баянтөхөм” нөхөрлөлд 2 хашаа, “Тэмүүлэл” нөхөрлөлд 3 хашааг тус тус 3 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөрнийлүүлж, ИХС-ын төлөөлөл нь нөхөрлөлийн гишүүдэд хашаа барих аргыг зааж сургасан байна.Мөн “Тэмүүлэл”, “Баянтөхөм” нөхөрлөлийн 10 гишүүнд 06-р сарын 18-20-ны хугацаанд “Ирвэс Интерпрайз” хөтөлбөрөөс “Хонины ноос боловсруулж, эсгий болон бүтээгдэхүүн хийх анхан шатны сургалт” зохион байгуулагдаж, сургалтанд сургагч багш Б.Насанжаргал, ДЗЗ-Оффис менежер Б.Энхтуяа нарын тусламжтайгаар хамрагдсан. 2025 онд “Ирвэс интерпрайз” хөтөлбөрт хамрагдсан 3 сумын 3 нөхөрлөлийн 9 гишүүн нийт 182 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1.379.000 төгрөгийн борлуулалт хийж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн.

-       Орчны бүсийн Гурвантэс, Сэврэй, Баяндалай сумдын 6 нөхөрлөлийн 41 өрх 4745 бог, 101 бод малаа “Ирвэс хамгаалах сан”-гийн малын даатгалын хөтөлбөрт хамруулж даатгуулсан. Даатгалын шинэ тогтолцоог бий болгосноор малчдын зүгээс зэрлэг амьтанд хандах хандлагыг өөрчлөх, байгаль хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгсөн

ЗУРГАА. СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА

-     2025.01.04-05-ны хооронд Байгаль хамгаалагчдын нэгдсэн цугларалтыг зохион байгуулж Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Баярнасанг урьж нийт албан хаагчдад Ёс зүйн талаарх сургалт, ЗГХЭГ-ын даргын 2023 оны 98-р тушаалаар албан хаагчид гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, Байгууллагын дотоод журамд өөрчлөлт оруулах ажлуудыг зохион байгуулсан.

-     Байгууллагын сурталчилгааны ерөнхий танилцуулга 2000 ширхэгийг “Говийн өнгө” ХХК-иар хэвлүүлж, сурталчилгааны гарын авлагын нөөц бүрдүүлсэн. Хүүхдэдзориулсан танин мэдэхүйн эвхмэл гарын авлагын эхийг шувуу судлаач Х.Түмэндэлгэртэй хамтран бэлтгэж, 1000 ширхэгийг Түмэн дизайн хэвлэлийн газартзахиалга өгч, гарын авлаганы нөөц бүрдүүлсэн.

-     “Говийн сонор” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу БОУАӨ-ийн сайдын 2024.12.12-ны өдрийн А/844 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан Тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийн хэмжээгээр /1минут 09 секунд/ шторк, Нөхөрлөлийн туршлага солилцох зөвлөгөөний арга хэмжээг сурвалжлуулан нэвтрүүлэг хийлгэж, ТХГН-т явагдаж байгаа аялал жуулчлал болон нэвтрэх тасалбарын талаар 1 яриа өгч /14 минут 12 секунд/ тус тус цахим мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийсэн. 08-р сарын 23-нд /4мин/ Хамгаалалттай газар нутгийн видео танилцуулга хийлгэж, цахим мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийсэн.

-     05-р сарын 01-нд Хүрмэн сумын ЕБС Дэлхийн нүүдлийн шувууны өдрийг Шувуу судлаач Х.Түмэндэлгэртэй хамтарч, онцлог шувуудын тухай онолын сургалт зохион байгуулж, тэдгээрийн нэршил, амьдрах орчин, биологийн онцлогийн талаар 21 сурагчид мэдлэг олгосон.

-     06 сарын 12-ндСэврэй сумын Соёлын төвд “Орчны бүсийн суманд байгууллагын үйл ажиллагааг сурталчлах” зорилгын хүрээнд Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа, орчны бүс хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун, “Ирвэс” хэсгийн ахлагч БОХУБ А.Нямсүрэн, байгаль хамгаалагч А.Мандах нар хамтран ажиллаа. Иргэдэд “хамгаалалттай газар нутагт явагдаж байгаа нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал, жуулчдын статистик тоо мэдээ, БОУАӨ-ийн сайдын 2024.12.12-ны өдрийн А/844 дүгээр тушаал, Өмнөговь аймгийн ИТХ-ын 2021.08.25-ны өдрийн 3/9 тогтоолоор тус тус батлагдсан тасалбар, хураамж, газар ашиглалт, гэр буудал, хог хаягдал-ангилан ялгалт, ангилагдсан дахин боловсруулах боломжит хог хаягдлын үнэ тариф, нүхэн жорлонгийн стандарт, отоглох цэг, Орчны бүс, хил хязгаарын талаар соён гэгээрүүлэх дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл өгч ажиллаа.

-     Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүрэг болгосноор “Тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ”-ийн талаар хүүхэд багачуудад ойлголголт өгч, сурталчилгааны ажил зохион байгууулах арга хэмжээний хүрээнднийт2016 хүүхэд хамрагдлаа. 10-р сарын 14-17-ны өдрүүдэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүрэг болгосноор “Тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ”-ийн талаар хүүхэд багачуудад ойлголголт өгч, сурталчилгааны ажил зохион байгууулах арга хэмжээний хүрээнд 10 дугаар сарын 14-ны өдөр Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ц.Амартүвшин Даланзадгад сумын 6-р сургуулийн ахлах-3 анги, дун -2 ангийн нийт 115 сурагчид, ,10-р сарын 16-ны өдөр Говийн бүс хариуцсан мэргэжилтэн Б.Тэгшжаргал Даланзадгад сумын 7-р сургууль дээр 9а, 9б бүлгийн нийт 46 хүүхдэд, Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа, Орчны бүс хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун Даланзадгад сумын 5-р сургуулийн 10б, 11в, 10в, 11а, 11б бүлгийн нийт 119 сурагчид, Судалгаа шинжилгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Нарангарав Даланзадгад сумын 4 дүгээр сургуулийн 6–9 ангийн 91 сурагчид, “Хавцгайт” хэсгийн байгаль хамгаалагч З.Пүрэвээ, Д.Соронзонболд нар Баяндалай сумын Чойномын нэрэмжит сургуулийн 6-9 дүгээр ангийн 86 сурагчид, суруулийн өмнөх боловсролын байгууллагын 18 хүүхдэд, байгаль хамгаалагч Д.Баярсайхан, Н.Жаргалсайхан нар Булган сумын ЕБС-ийн 61 сурагчид, “Ёл” хэсгийн байгаль хамгаалагч Б.Батболд, О.Цолмонбаяр, М.Энхсайхан нар Ханхонгор сумын ЕБС-ийн 80 гаруй сурагчид,“Зуун мод” хэсгийн байгаль хамгаалагч Ц.Доржсүрэн, Б.Уламбаяр нар Гурвантэс сумын ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн 300 гаруй сурагчдад тус тус“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ҮНЭ ЦЭНЭ” сэдвээртанин мэдэхүйн хичээл, сургалтийг зохион байгуулж, байгууллагын видео танилцуулага үзүүлж, гарын авлага, брошур тараан, сонирхсон асуултанд хариулт өгч, харилцан ярилцлаа. Энэхүү сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулснаар сурагчид Монгол улсын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсны ач холбогдол, үнэ цэнэ, түүний хамгаалалт, зүй зохистой ашиглалт, нөхөн сэргээлтийн талаар мэдлэгтэй болж, байгаль-эх дэлхийгээ хамгаалах нь иргэн бүрийн үүрэг хариуцлага байдаг гэдгийг ойлгосон ньзохион байгуулагдсан ажлын гол ач холбогдол байлаа.

-     10-р сарын 24-ны өдөр Хүрмэн сумын сургууль Олон улсын уур амьсгалын өдөрт зориулан өдөрУур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, үр дагаврын талаар мэдлэг олгох, дасан зохицох хандлагыг төлөвшүүлэх зорилгоор дунд бүлгийн 35 сурагчид байгалийн аялал зохион байгуулж, мэдээлэл хүргэсэн.

-     10-р сарын 27-29-ний өдрүүдэд “Хулан”, “Цоохор ирвэс” хамгаалах тэмдэглэлт өдрүүдийг Орчны бүсийн сумдын ЕБС-иуд танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, АХА, РИЙЛ, видео контент амьтдын хөдөлгөөнийг бүжгээр дамжуулан олон нийтэд хүргэх нөлөөллийн үйл ажиллагаа, зургийн уралдаан зарлах гэх мэтээр тэмдэглэн өнгөрүүлсэн. Гурвантэс сумын ЕБС Цоохор ирвэс хамгаалах өдрийн хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд илтгэлийн тэмцээн зохион байгуулсан бол Хулан хамгаалах өдөрт зориулсан танин мэдэхүйн сургалтыг 6-12-р ангийн 513 суралцагчдад сургалт танин мэдэхүйн хичээлээр хүргэсэн. ХУЛАН-ЭКО-ЭЛЧ клубын 7-р ангийн сурагчид "Гоо хулан" богино хэмжээний бүжиг дэглэн бүжиглэж, хулан хамгаалах үйл хэрэгт хүүхэд багачууд олон нийтийн анхаарлыг татах нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулсан.

-     10-р сарын 27-ны өдөр Ханхонгор сумын ЕБС-ийн эко танхимыг түшиглэн “Ёл” хэсгийн байгаль хамгаалагчид 6-12-р ангийн 75 сурагчид ирвэс, хуланийн экосистем дэх ач холбогдол, тархалт, насжилт, аюул занал, хамгаалал сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэж, гарын авлага тараасан.

-     Тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн сүлжээ, хамгаалалтын захиргааны цахим хуудсанд мэдээллийг тогтмол оруулж байнгийн ажиллагаатай байлгаж, 45 мэдээллийг цаг хугацаанд нь тавьж пэйж хуудсанд хөгжүүлэлт хийсэн.

-     09-р сарын 19-ний өдөр хамгаалалтын захиргааны 19 албан хаагчийгсудалгааны ажилд хамруулахаар хос ажиглалтын “Distance sampling” арга зүйн сургалтыг “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич н.Чойдогжамц зохион байгуулж, цогцолборт газрын 1.6 сая.га талбайд тал хээрийн туруутны популяцийн тоо толгой, тархац нутгийг тодорхойлох судалгааны ажилд тус арга зүйг ашиглаж 39 трансектэд судалгааны ажлыг хийсэн.

ДОЛОО. ХОГ, ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ АЖИЛ:

-       03-р сарын 22-нд Дэлхийн усны өдрөөр Баяндалай сумын ЕБС “Булаг шандын эхийг цэвэрлэх” уралдаан зарласны дагуу “Ёл клуб”-ын сурагчдын уриалага зохион байгуулалтын доор 8-11 дүгээр ангийн 70 сурагч, багш ажилчид нийлсэн 90 орчим хүн булгийн эхнээс эхлэн Хөв цөөрмийн эргэн тойроны 20 га талбайд цэвэрлэгээ хийсэн.

-       Найдамын бүх нийтийн амралтийн өдрүүдээр Даланзадгад хотын Захирагчийн ажлын алба хамтран ажиллах гэрээний дагуу 2 удаагийн ачилт тээвэрлэлтээр 30 орчим тн хог хаягдал зайлуулсан. Хонгорын голын хог хаягдлыг Хонгорын голын хөгжил ТББ хариуцаж, нийт 10 удаагийн ачилтаар20 тн хог хаягдлыг булшилсан.

-       07-р сарын 22-ны өдөр Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газар нутаг дахь аяллын маршрутын зам дагуу үүссэн хог хаягдлыг цэвэрлэх нэгдсэн арга хэмжээг “Баяр наадам, бүх нийтийн амралтын өдрүүдээр үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, цэвэр орчин бүрдүүлэх зорилго”-ын хүрээнд зохион байгуулсан.

-       Бүх нийтээр хог цэвэрлэх талбайд төлөвлөгөөний дагуу Даланзадгадаас Баяндалай сум орох төв зам, Баяндалай сумын төв, Хонгорын голын Дуун манханаас Уужимын урд тал хүртлэх, Булган сумын Өлзийт, Гэгээт, Хөөрхөн дэвсэг, Хүрмэн сумын нутаг төрийн тахилагт Хошуу овоо, Ханхонгор сумын нутаг болох Аяга арц, Ёл, Оюут, Мухар шивэртийн амууд, Баяндалай сумын Баян багийн нутаг болох Хавцгайтын ам, Буянт хотхон хүүхдийн зуслангийн орчин, Улаан толгойн Ахмадын сувилал орчин, Төхөм багийн нутаг дэвсгэр зэрэг газар нутаг хамрагдсан.“Бид байгаль ээлтэй хамт олон” уриалга бүхий хог цэвэрлэх ажилд ГГБЦГХЗ, байгаль орчны салбарын байгууллагууд болох БОГ, АӨГСГЗ, УЦУОША, Сум дундын Ойн анги, Орчны бүсийн сумдаас Сэврэй, Булган, Хүрмэн, Баяндалай, Буянт хотхон хүүхдийн зуслан, ХХҮГ-ын харьяа Ахмадын сувилал, Байгалийн музей, Говьсайхан Арвижих ХХК, Алтан элс тур ХХК, Хилийн цэргийн 0131-р анги, Баяндалай сумын Баянтөхөм, Тэмүүлэл, Ханхонгор сумын Жаргалант, Гурван баатар, Зүүнсайхан эх нутаг байгаль хамгаалах иргэдийн иргэдийн нөхөрлөлүүд, Хонгорын голын хөгжил ТББ, Даланзадгад сумын ЗДТГ зэрэг байгууллага, ААН, бүлэг нөхөрлөлүүдийн нийт 257 хүн, 63 тээврийн хэрэгсэл ажиллаж, хуваарьт газрын хог хаягдлыг цэвэрлэж, нийт 10 гаруй тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт зайлуулсан. Хог хаягдлын ачилт тээвэрлэлтийг төв зам дагуу Захирагчийн ажлын алба хариуцаж хамтарч ажилсан.

НАЙМ. ТӨСӨВ, САНХҮҮ

Тайлант хугацаанд 36 орон тоотой байснаас өөрийн хүсэлтээр 1, орон тооны цомхотголоор 2 хүн чөлөөлөгдөж, удирдах ажилтан 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 4, байгаль хамгаалагч 21,үйлчилгээний ажилтан 5 нийт 32 орон тоотой ажиллаж байгууллагын төсөв санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулж,БОУАӨЯ-с баталсан нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг мөрдөн, санхүүгийн үйл ажиллагаанд НББ-ийн “Акоlous4.0”, Сангийн яамны Портал систем, ТАЦН систем, татвар, нийгмийн даатгал, төрийн өмчийн программуудыгбүрэн ашиглаж, батлагдсан төсвийг хуваарийн дагуу авч, гүйцэтгэлд бүртгэлээр хяналт тавьж, мэдээ тайланг хуулийн хугацаандгаргаж холбогдох газруудад тухай бүр хүргүүлж ажиллалаа.

Улсын төсвөөс 1,184,655,1 мян/төгрөгийн санхүүжилт авч, өөрийн орлогоор 414,034,9 мян/төгрөг нийт 1,598,690,0 мян/төгрөгийн орлогын эх үүсвэр бүрдүүлснээс кассын гүйцэтгэлээр 1,228,268,5 мян/төгрөг зарцуулж ажиллагсдын цалин, нэмэгдэл унаа хоолонд 80%, ЭМД болон НДШ 9,4%,байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 0,7%, бараа үйлчилгээний бусад зардалд 3,2%, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардалд 6,6 %-ийг тус тус зарцуулсан байна.

Ажиллагсдын цалин хөлсийг тухайн үед засгийн газраас мөрдөж байгаа тогтоол шийдвэрийн дагуу олгож, төсвийн тухай хууль, байгууллагын дотоод журмын дагуу унаа хоолны хөнгөлөлтийг өдрийн 12,0төгрөгөөр тооцож олгов.

Тайлант хугацаанд тэвчиж болох зардлаасдутагдаж байгаа зардлуудад шилжүүлэн зарцуулалтынхуваарьт өөрчлөлт оруулахсаналыг хүргүүлэн батлуулжзарим зардлуудын өглөгийг барагдуулав.

Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, хангамж бараа үйлчилгээний зардалд16,173,3 мян/төгрөг зарцуулжцэвэрлэгээ ариутгал, аж ахуйнматериал авсан байна.

Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөрт 77,507,5 мян/төг зарцуулснаас санхүүгийн программын үйлчилгээ 89,0 мян/төг, газрын төлбөрт 88,1 мян/төг, тээврийн хэрэгслийн татвар оношлогоонд 254,0 мян/төг, БОХНС арга хэмжээний зардалд 13,765,0 мян/ төг зарцуулж, хяналт шалгалт, судалгаа, биотехникийн арга хэмжээ, булагийн эхийг хашиж хашаажуулах, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн сургалт зөвлөгөөн, талын туруутны тооллого, суртачилгааны материал хэвлүүлэх ажлуудад, ургамал хамгааллын арга хэмжээнд 6109,2 мян/төг зарцуулж ургамалын биологийн ургацын судалгаа, хог хаягдлын цэвэрлэгээнийажлуудыг хийсэн.

Үндсэн үйл ажиллагааныорлогын төлөвлөгөө 354034,9 мян/төг-р давж биелэснийг Сангийн сайдын төлөвлөгөө давсан орлого зарцуулах журмын дагуу дутагдаж байгаа ургсгал зардал, тоног төхөөрөмж авах, ажиллагсдын нийгмийн асуудал шийдвэрлэхэд зарцуулахаар тооцоо хийж, саналаа Сангийн яаманд хүргүүлээд байна.

Тайлант хугацаандорон нутгаас хэрэгжиж байгаа “Нутгийн дэм” хөтөлбөрийн хүрээнд271091,2 мян/төг-н дэмжлэг авч албан хаагчдаднутгийн дэм, орон нутагт ажилласаны нэмэгдэлзэрэгт зарцуулсан байна.

ЕС. ДОТООД АЖИЛ:

-       01-р сарын 4-5 өдөр ГГБЦГХЗ-ны байгаль хамгаалагч нарын сургалт семинар, хамгаалалтын захиргааны нийт ажиллагсдын зөвлөлгөөнийг зохион байгуулж, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажил, алдаа дутагдал, үр дүнгийн талаар мэдээлэл хийж, 2025 оны зорилго зорилтоо тодорхойлж, Байгуулагын дотоод журмаа шинэчлэн боловсруулав.

-       01-р сарын 07-ны өдөр “Байгаль орчны салбарын албан хаагчдын эрхийг хамгаалах жил”-ийн хүрээнд албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэхүзлэгт хамруулах ажлы зохион байгуулж, Улаанбаатар хотын “Нура-Монгол” төвийн эрүүл мэндийн багц шинжилгээнд нийт 27 албан хаагч хамруулсан. Үүний үр дүнд 3 албан хаагч яаралтайгаар нарийн мэргэжлийн эмчид хандаж, шаардлагтай эмчилгээгээ хийлгүүлсэн.

-       Монгол Улсын Их Хурлын 2015 онд баталсан “Монгол хэлний тухай” хуулиар төрийн албан хэргийг крилл болон монгол бичгээр хөтлөн явуулахаар хуульчилсан нь 2025 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын 01 сарын 02-ны өдрийн А/01 захирамжаар Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах тухай шийдвэр гарсан. Хуулийн хэрэгжилтийг хангуулж Төрийн архиваас “Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS 5395:2022 стандарт, “Монгол бичгээр компьютерт эх бэлтгэх нь” сэдэвт сургалт 01 сарын 16-ны өдөр танхимаар зохион байгуулагдаж тус сургалтанд бичиг хэрэг, нярав Ц.Мөнхсүрэн хамрагдлаа.

-       01 сарын 24-ий өдөр. Аймгийн Засаг дарга Н.Энхбат, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж болон салбарын мэргэжилтнүүдийн хамтаар Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын чиглэлийн аж ахуй нэгжүүдийн үйлчилгээ, стандартыг сайжруулах, аяллын маршрутыг нэмэгдүүлэх, эвент арга хэмжээ, үзвэр үйлчилгээг тогтмол, чанартай зохион байгуулж арга хэмжээнээс аж ахуй нэгж иргэдийг орлого олох боломжоор хангах бодлого, төлөвлөгөөг боловсруулах зорилготой салбарын төлөөллүүдийн саналыг сонсох уулзалт болж өндөрлөлөө. Уулзалтаар салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх бодлого хөтөлбөрийн мэдээллийг танилцуулж, иргэд аж ахуй нэгжүүдтэй хамтран говь нутгийг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

-       02 сарын 07-ны өдөр Нутгийн удирдлагын ордонд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, ёс зүйтэй албан хаагчийг төлөвшүүлэх зорилго бүхий зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд аймгийн хэмжээнд 700 гаруй төрийн албан хаагч хамрагдсан. Зөвлөгөөнд МУ-ын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Идэрчулуун, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, ахлах референт Р.Жавзандулам, МУ-ын Ёс зүйн хорооны ажлын албаны гомдол мэдээлэл хариуцсан референт Д.Мөнхбат болон аймгийн ЦГ, Прокурорын газар, Шүүхийн тамгын газраас оролцож мэдээлэл сургалтыг явууллаа. Тус арга хэмжээнд Хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батгэрэл, мэргэжилтэн Ц.Амартүвшин, нягтлан С.Дэлгэрцэцэг, бичиг хэрэг, нярав Ц.Мөнхсүрэн нар хамрагдсан.

-       Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 тушаалаар ГГБЦГХЗ-ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Батаа томилогдлоо. Ажлыг Өм: Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх хүлээлцлээ

-       02 дүгээр сарын 13-14-ныөдрүүдэд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний спортын 5 дугаар тэмцээн зохион байгуулагдаж Говийн бүс эрэгтэй сагс Алт, эмэгтэй гар бөмбөг Хүрэл, эрэгтэй шатар Хүрэл медаль авч нийлбэр дүнгээрээ 4 дүгээр байранд орж амжилттай сайн оролцлоо.

-       Говь Гурвансайханы БЦГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид холбогдох албадын төлөөлөл нутгийн иргэдтэй хамтарч хавханд орсон ирвэсний хавхыг нь салгаж, зохих тусламжийг үзүүлэн байгальд нь тавилаа.

-       4-рсарын 22-нд “Эх дэлхийн өдрийг” тохиолдуулан Улаанбаатар хотноо “Ирвэс хамгаалах сан” ТТБ-аас зохион байгуулагдсан “Шилдэг байгаль хамгаалагчид шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа”-нд Их Британи улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд хатагтай Фиона Блайт,Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Уртнасан, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт, Цоохор ирвэсний сүлжээ байгуулллагын гүйцэтгэх захирал, ИХС-ийн УЗ-ын дарга А.Баяржаргал, Экологийн цагдаагийн албаны дарга хурандаа П.Болормаа, Монголын байгаль хамгаалагчдын холбооны гүйцэтгэх захирал С.Баярхүү, Байгаль хамгаалагчдын холбооны тэргүүн Г.Эрдэнэцолмон, ИХС-ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвжав,цоохор ирвэсний амьдрах орчин дахь зэрлэг амьтны хууль бус ангийн зөрчил илрүүлсэн, таслан зогоосон, гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн шилдэг 20 байгаль хамгаалагч болон урилгаар оролцсон бусад төлөөлөгчид оролцлоо. Монгол орны цоохор ирвэсний амьдрах орчин дахь зэрлэг амьтны хууль бус ан, худалдааг бууруулах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 20 байгаль хамгаалагчдыг шагнаж урамшуулсан сайхан арга хэмжээ боллоо. Говь Гурвансайханы БЦГ-ын Баянбор нурууны өвөр, Хүрэн ямаат, Хөх сэрх, Ёлын булаг, Их монгол элс орчныг хариуцсан хамгаалагч С.Мөнхчулуун шилдэг 20 байгаль хамгаалагчийн нэгээр нь шалгарч “Батламж” мөнгөн шагналаар шагнууллаа.

-       04 сарын 21,22-ны өдрүүдэд “Бүсчилсэн хөгжил төрийн албаны манлайлал” говийн бүсийн зөвлөгөөн Даланзадгад хотноо зохион байгуулагдаж тус зөвлөгөөнд Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгийн 47 сумын 700 гаруй төрийн албан хаагчид хамрагдлаа. Бүсчилсэн хөгжлийн төрийн албаны манлайлал говийн бүсийн зөвлөгөөнийг Монгол улсын Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ёс зүйн дэгийн байнгийн хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгийн хорооны дарга Р.Сэддорж нар хүрэлцэн ирж, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын зохион байгуулалтын дор амжилттай зохион байгууллаа. Хамгаалалтын захиргаанаас дарга Б.Батаа, Ахлах мэргэжилтэн Б.Батгэрэл, мэргэжилтэн Т.Ганчулуун нар оролцлоо

-       04-р сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тариалах өдөр зохион байгуулагдлаа. Хаврын мод тариалалтын арга хэмжээнд 62 байгууллага оролцож нийт 20000 ширхэг модны суулгацыг ногоон хэрмийн 12-р талбайд тарьлаа. Хамгаалалтын захиргаанаас мод тарих ажилд 17 албан хаагч хамрагдаж нийт 90000 ширхэг сухай тарьсан.

-       “Секэр ресорус монголиа” ХХК-ийн тавих Баянхонгор аймгийн Шинэжинст суманд орших “Хотгор”-ын чулуун нүүрсний уурхайгаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Шивээ хүрэнгийн боомт, Нарийн сухайтын уурхай хүртэлх нүүрс тээврийн 288.45 км замаас цогцолборт газар дээгүүр дайран өнгөрөх 99,1 км замын бүтээн байгуулах ажилд оролцож байгаа зэвсэгт хүчний анги, салбаруудын авто замын кемпүүд, болон бусад зам ангийн кемпүүдийн бүтээн байгуулалтынүйл ажиллагаанд байгууллагын чиг үүргийн хүрээнд хамаарах чиглэлээр хяналт хийж хамтарч ажиллаж байна.

-       04 дүгээр сарын 17-ны өдөр “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын салбарт жендэрийн мэдрэмжтэй түншлэлийг хөгжүүлэх, жендэрт суурилсан төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилго бүхий зөвлөлдөх уулзалт Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа. Тус уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга С.Энхболд, ахлах мэргэжилтэн И.Хоролсүрэн, аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар, Говь гурвансайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Алтай өвөр говийн сав газрын захиргаа, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Ус, цаг уур орчин шинжилгээний төвийн төлөөллүүд нийт 30 хүн оролцож санал бодлоо солилцлоо. Тус арга хэмжээнд Хамгаалалтын захиргааны дарга Б.Батаа, Ахлах мэргэжилтэн Б.Батгэрэл, мэргэжилтэн Б.Тэгшжаргал, Т.Ганчулуун нар оролцлоо.

-       04-р сарын 28-нд БОУАӨЯ-наас “Байгаль орчны судалгаа, шинжилгээгий төв” УТҮГ-т ашиглагдаж байсан 8143 УБЕ улсын дугаартай MITSIBUSHI L-200 пикап маркийн тээврийн хэрэгслийг ГГБЦГХЗ-нд хүлээлгэн өгснийг байгаль хамгаалагчдын “Зуун мод”хэсгийн ахлагч байгаль хамгаалагч Б.Уламбаярт хариуцан ашиглах гэрээгээр, Өмнөговь аймгийн Байгаль орчны газраас шийдвэрлэж өгсөн Ирвэс-150 маркийн мотоциклийг мөн хэсгийн байгаль хамгаалагч Г.Буянбатад тус тус хүлээлгэн өгснөөр биотехникийн арга хэмжээ, хяналт шалгалт, эргүүлээр хамтран ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүллээ.

-       Хонгорын голын нэвтрэх цэгт байгаль хамгаалагчийн ажиллах нөхцлийг хангах зорилгоор сандал, буйдан, дэвсгэр авч 5 сард тохижилтыг хийж дуусгалаа. Тохижлтын төсвийг аймгийн ИТХ-ын 2021.8.25-ны дугаар 3/9 тогтоолоор батлагдсан “ГГБЦГ-ын хог хаягдлын менежментийг сайжруулах” журмын хавсралтаар батлагдсан хураамжийн орлогоос /2574400 төг/ бүрдүүлж, журмын дагуу зарцуулалт хийсэн.

-       05 дугаар сард “Ирвэс” хэсгийн байгаль хамгаалагчид Сэврэй сумын хүн эмнэлгийн албан хаагчидтай хамтарч Хонгорын голын талбайд 1000ш бургас модыг нэмж тарьсан.

-       05-р сарын 29-ны өдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо зохион байгуулагдсан“Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан "Монголын говийн биологийн олон янз байдал форум"-ыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын ан агнуурын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн ЗДТГ, байгаль орчны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, Тусгай хамгаалалттай газар нутгийн дарга, мэргэжилтнүүд, аж ахуйн нэг байгууллага, ТББ-ын төлөөллүүд оролцсон бөгөөд энэ арга хэмжээнд салбарын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр хяналт шалгалт, хуулийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ц.Амартүвшин шагнадлаа. Мөн БОУАӨЯ-наас албан үүрэг гүйцэтгэх зорилгоор 10 мотоцикль хүлээлгэн өглөө.

-       06-р сарын 10-12 ны өдрүүдэд Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нийт албан хаагчдын эхний хагас жилийн тайлан хамгаалалт, зөвлөгөөн, ур чадвар, урлаг, спорт /волейбол, дартс, шатар/-ын арга хэмжээг Сэврэй сумын төв болон Хонгорын голын мэдээллийн төвд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд: Мэргэжилтнүүд хариуцсан байгаль хамгаалагчдын хэсгүүдийн хамт баг болон оролцож, тэмцээний нийлбэр дүнгээр Тэргүүн байрыг “Ёл”, Дэд байрыг “Сэврэй”, Гутгаар байрыг “Зуун мод” хэсэг тус тус эзэллээ.

-       8-р сард Зүүнсайхан уулын Мухар шивэртийн аманд байгаль хамгаалагчийн ажлын байрны зориулалтаар ашиглаж байсан 4 х 6 хэмжээтэй хуучин сэндвичин байшингийн доторхийг байгууллагын ахмадын сангаас 2.265.300 төгрөг зарцуулан өөрсдийн хүчээр засварлан тохижуулж, ахмадуудыг ая тухтай амраах чөлөөт цагаа зохистой өнгөрөөх өргөөтэй болгосон.

-       08-р сарын 30-нд “Торгонжин” ХХК нь Нэмэгтийн “Их хонгил”-д отоглох цэг байгуулах ӨМАХААГ/20250201180 дугаартай тендерт шалгаран 120 сая төгрөгийн төсвийн гүйцэтгэлээр сүүдрэвч 6 ш, 3 кабинтай нойл 1 ш, үйлчилгээ эрхлэх зориулалттай ТҮЦ 2 ш /нарны панелтай/, гадна ширээ 6 ш, сандал 12 ш, хогийн сав 6 ш, ил гал түлэх тор 6 ш, явган замын нарны тольтой мэдрэгчтэй гэрэл 16 ш, 3 талтай танилцуулгын самбар 1 ш, 3 х 3 харьцаатай хогийн торон сав 1 ш, чулуун торон хаалт 40 ш, жижиг тэмдгүүд 10 ш, чиглэл заасан тэмдэг 1 ш, хяналтын камер 1 ш -ийг нийлүүлж, отоглох цэгийн тохижилт хийгдсэнээр аялагч амрагч бүхийн иргэдийн ая тухтай амрах орчин, нөхцөл бүрдсэн.

-       9 дүгээр сард Хонгорын голын мод үржүүлгийн талбайг түшиглэн орон нутгийн хөрөнгөөр “Макс спад” ХХК-иар гүний худаг гаргуулж мод усалгааны ажлыг шийдвэрлүүлж мод ургах нөхцөлийг 100 хувь сайжруулсан

-       09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 07 хоногийн хугацаатай Говь Гурвансайханы БЦГ-ын хэмжээний Талын туруутны судалгааны ажлыг зохион байгуулсан. Судалгааны ажилд байгуулагын 2 мэргэжилтэн, 10 байгаль хамгаалагч, жолооч 1 оролцсон.

-       Ирвэс хамгаалах сангаас 2025 оны хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд 528ш дахин цэнэглэгддэгTENERGY” premium маркийн батарейгаар хангагдаж судалгаа шинжилгээ, хяналт шалгалтад автомат камеруудыг ашиглаж дата мэдээлэл цуглуулах боломж 100 хувь бүрдсэн.

-       10-р сарын 02-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Өмнөговь аймагт ажиллаж,Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын үйл ажиллагаатай танилцаж, Өмнөговь аймгийн байгаль орчны салбарын бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчидтай хамтарсан уулзалт зохион байгуулж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг бууруулах, байгаль хамгааллын бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр мэдээлэл өгч, тулгамдсан асуудлаар санал солилцлоо.

-       11-р сарын 20-ны өдөр байгалийн цогцолборт газрын хязгаарлалт, орчны бүсийн хилийн зааг дээр 1.20 х 4 м харьцаатай, байгалийн чулуун дүүргэлттэй багана, суурьтай “Бренд” мэдээллийн самбарыг хийж байршууллаа.

-       12-р сарын 03-ны өдөр Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж, 11-р сарын 04-ны өдөр ГГБЦГ-ын нягтлан бодогч С.Дэлгэрцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнууллаа.

-       12-р сарын 15-17 өдрүүдэд Өмнөговь аймаг дахь “Байгаль орчны салбар”байгууллагуудын дунд спортын 5 төрөлт тэмцээнийг Алтайн өвөр говийн сав газрын захиргаа амжилттай зохион байгууллаа. Хүрэлцэн ирж оролцсон байгаль хамгаалагчид, та бүхэндээ спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Ширээний теннис эрэгтэй төрөлд жолооч Ш.Нэргүй 1-р байранд орж, алтан медалиар шагнуулав.

-       12-р сарын 17-нд “Гранд говь” ресортод Өмнөговь аймаг дахь “Байгаль орчны салбар” байгууллагуудын нэгдсэн шинэ жилийн цэнгүүн сайхан боллоо.

Монгол орны байгаль орчин, тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах эрхэм ариун үйлсэд сэтгэл зүрх, үнэнч хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медалиар хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан, ахлах мэргэжилтэн Б.Батгэрэл, байгаль хамгаалагч Д.Соронзонболд нар шагнууллаа. Мөн ажил үйлсээрээ тэргүүлсэн байгаль хамгаалагч Т.Аюурзана, А.Мандах, үйлчлэгч Д.Нэргүйцэцэг нар өвлийн өвгөнөөс бэлэг авлаа.

АРАВ. ИРСЭН ЯВСАН БИЧИГ, ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хуулийн этгээдийн баримт бичиг зохион бүрдүүлэх, ангилан төрөлжүүлэх, ирсэн, баримт бичгийг хүлээн авах, бүртгэх шийдвэрлэлтэнд хяналт тавих, илгээх, албан хэрэг хөтлөлтийн шатанд хадгалах, ашиглах, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу албан хэрэг бүрдүүлэх, байгууллагын архивт шилжүүлэх үйл ажиллагаа, хадгалалт хамгаалалт аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.

Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн баримт бичгийг ангилж бүрдүүлэх, хадгалагдах хугацааг оновчтой тодорхойлох, тэдгээрийн албан хэрэг болгон бүрдүүлэх, баримтын тоо бүртгэл хөтлөх, мэдээлэл, лавлагаанд ашиглах зорилгоор хөтлөх хэргийн нэрийн жагсаалт үйлдэж аймгийн Төрийн архивын дэргэдэх БНШАЗК-ын 2025 оны 04 сарын 30-ний өдрийн 04 дүгээр хурлаар устгах хэргийн 39 баримтыг хэлэлцүүлэн батлуулсан. 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаар хурлаарБайнга хадгалах-19, 70 жил хадгалах-23, түр хадгалах-129, нийт 171 баримтбатлуулж архивласан. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Байгууллагын архивын 1985 он,1996-2022 оныбайнга, 70 жил хадгалах нийт89 баримтыг Өмнөговь аймгийн Төрийн архивт хүлээлгэн өгсөн.

2025 оны тайлант хугацааны явцад ирсэн 135 бичиг хүлээн авснаас яамнаас-45, орон нутгийн удирдах байгууллагаас-58, Бусад-32 бичиг хүлээн авч бүртгэн холбогдох ажилтануудад хүргэж хариуг хугацаа алдалгүй явуулсан байна.

Явуулсан 140 бичгээс БОУАӨЯ-нд 42, орон нутгийн удирдах дээд байгууллага 49, бусад байгууллага, иргэн аж ахуйн нэгжид 49 бичгийг бүртгэн шуудан холбоонд болон холбогдох газарт нь хүргэж ажилласан.

Нийт 50 тушаал гарснаас үндсэн үйл ажиллагаатай холбоотой 35, хүний нөөцтэй холбоотой 15 тушаал гарсан байна.

Тайлант хугацаанд өргөдөл гомдол 16ирснээс өөрийн хүсэлтээр ажлаас гарсан 1,бүтэц орон тооны өөрчлөлтөөс ажлаас чөлөөлөгдсөн 2, хувь хүнээс ирсэн 2, дотоод журмын дагуу шийдвэрлэх давхардсан тоогоор 11 өргөдөл ирснийг тухай бүр нь шийдвэрлүүлж ажилласан байна.

Shopping Cart (0 items)