Гэр кемп


     Зүүнсайхан уул орчимд 2 нөхөрлөлийн 14 гэр буудал, Хонгорын гол орчимд ТББ-ын 1, 26 гэр буудал эрхлэгчид хамтран ажиллах, хариуцан хамгаалах газар нутгийн менежментийг хариуцах гэрээний нөхцөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Хонгорын голын гэр кемпүүд нэг дор 605 хүн хүлээн авах хүчин чадалтай бол Зүүнсайхан уул орчимд жуулчин авдаг гэр кемпүүд 260 орны хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Зүүнсайхан уул орчны гэр кемпүүд ор 45000 төгрөг, гэр 150000 төгрөгний үнэ ханштай. Хонгорын голын хөгжил гэр кемпүүд ор 50000 төгрөг, гэр 100000-200000 төгрөгний үнэ ханштай.

Ёлын ам болон Мухар шивэртийн аманд 15000-20000 төгрөгний үнэ ханштайгаар морин аяллын маршрут дагуух газруудад үйлчилгээ үзүүлдэг бол Хонгорын голд тэмээ унуулах үйлчилгээ үзүүлдэг. Нөхөрлөлийн зүгээс өгч байгаа аюулгүй аяллын зөвлөмжийг дагаж мөрдөн аялах нь аялагч таны үүрэг, харуицлага юм. Мөн Ёлын амны автозогсоол орчинд, Хонгорын голын хяналтын цэгийн орчимд кофе шоп үйл ажиллагаа явуулж байна.

Shopping Cart (0 items)