Тусгай хамгаалалттай газар нутаг /ТХГН/ нь байгалийн унаган төрх, биологийн олон янз байдал, түүх соёлын өвийг хадгалан хамгаалах стратегийн ач холбогдолтой бүс нутаг юм. Байгалийн чухал хэв шинжийг зөв зохистой ашиглах /аялал жуулчлалд/ хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, иргэд олон нийтэд байгаль орчны боловсрол олгох нь тогтвортой хөгжлийн үндэс болдог. Иймээс ч тусгай хамгаалалттай газрын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хариуцлагатай хандлагыг төлөвшүүлэх зорилгоор сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг. Зохион байгуулагддаг сургалт сурталчилгаа нь зорилтот бүлгүүдэд байгаль хамгааллын ач холбогдол, зөв хэрэглээ, хандлага, эко дадал хэвшил, танин мэдэхүйд чиглэсэн ойлголтыг өгч байдаг гэдэгт найдаж байна.
ТХГН-ийн үнэ цэнэ, байгаль орчин, түүх соёлын өвийг хайрлан хамгаалах, танин мэдэх, сонирхол, байгаль орчинтойгоо харьцах хандлагыг төлөвшүүлэх “Сурталчилгааны хөтөлбөр”, БЦГ түүний орчны бүсийн хэмжээнд "Экологийн боловсрол" дэд хөтөлбөрүүдийг боловсруулан,насанд хүрэгчид болон хүүхэд багачуудад зориулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажилдаг.
Манай хамгаалалтын захиргаанд хэрэгжиж байгаа KFW төслөөс орчны бүсийн 6 сумын ЕБС-н эко танхимыг тохижуулснаар сурагчдад байгаль орчны боловсролыг бодит орчинд олгох, зөв дадал хэвшил төлөвшүүлэх боломж бүрдсэн. Энэхүү орчин нь байгаль хамгаалал, тогтвортой хэрэглээний талаарх мэдлэгийг сонирхолтой, хүртээмжтэй байдлаар түгээхэд ач холбогдолтой юм.
Танхимын сургалтыг Политехник коллеж, ЕБС, СӨББ, багийн ИНХ, өдөрлөг, зөвлөгөөн зэрэг олон талт арга хэмжээнд зохион байгуулдаг. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн сүлжээ, хамгаалалтын захиргааны цахим хуудас, орон нутгийн хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын эвент арга хэмжээ, Улаанбаатар хотод зохион байгуулагддаг үндэсний болон олон улсын үзэсгэлэн, хурал зөвлөгөөнд оролцож сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байна.
Мөн түүх соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудад аялал жуулчлал, амралт зугаалгын гол зам, маршрутын дагуу, хоноглох отоглох цэгүүдэд тэмдэг, мэдээлэл сурталчилгааны самбаруудыг хийж байршуулан иргэд жуулчдад мэдлэг мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулж байна.


