Бидний түүхэн замнал.
Талбайг шилжүүлэв.
Их Богдын БЦГ-ын хамгаалалтын захиргаа байгуулагдсанаар БОС-ын 2012 оны 06-р сарын 04-ны А/218 тушаалаар ГГБЦГ-ын Баянхонгор аймгийн Шинэ Жинст, Баянговь, Баянлиг сумын 512,000 га талбайг тус хамгаалалтын захиргаанд шилжүүлэв.
Говь Гурвансайханы байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа
Тусгай хамгаалалттай газруудын менежментийг
сайжруулах зорилгоор Байгаль Орчин Аялал Жуулчлалын Сайдын 2006 оны 07 дугаар
сарын 24-ний 238 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд ГБДЦГ-ын 1,8
сая га бүхий талбай харицсан бие даасан хамгаалалтын захиргаа байгуулагдсанаар ӨГУТХГ-ынхамгаалалтын
захиргаа нь Говь Гурвансайханы байгалийн цогцолбор газрын
хамгаалалтын захиргаа нэртэйгээр ГГБЦГ-ыг хариуцан ажиллах болов.
Талбайг нэмэгдүүлэв.
Баянхонгор аймгийн Баянлиг,
Шинэжинст, Баянговь сумдын нутгийн зарим хэсэг, /Гурилын хоолой эртний амьтан,
ургамлын ховор үлдэц, Их Баян уулын түүх соёлын үнэт өвийг хамгаалах зорилгоор/
Нэмэгт уулын ар хоолой, Гурилын хоолой, Их Баян уул орчмын нутгийг УИХ-ын 2000
оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор УТХГ-ын сүлжээнд
хамруулж ГГБЦГ-ын талбайг нэмэгдүүлэн хилийн заагийг шинэчлэн батлав.
Өмнөд говийн улсын тусгай хамгаалалтай газруудын хамгаалалтын захиргаа
Монгол Улсын Байгаль орчны
сайд (БОС)-ын 1996 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 81 дүгээр тушаалаар Улсын
тусгай хамгаалалттай ГБДЦГ болон ГГБЦГ-ынхамгаалалтын ажлыг харицсан Өмнөд
говийн улсын тусгай хамгаалалтай газруудын хамгаалалтын захиргаа /ӨГУТХГХЗ/ гэсэн нэртэйбие даасан захиргааг Өмнөговь
аймгийн Даланзадгад хотноо байгуулагдав.
Говийн бага дархан цаазат газар /
1996 оны 43-р тогтоолоор
Говийн бага дархан цаазат газар /ГБДЦГ/-ыгбайгууллагдсан.
Хилийн заагийг батлав.
Монгол улсын Засгийн газрын
1994 оны 95 дугаар тогтоолоор Говь Гурвансайханы
байгалийн цогцолбор газар (ГГБЦГ)-ын хилийн заагийг
батласан.
Улсын тусгай хамгаалалтад авах анхны шийдвэр гарав.
Ёлын амны дархан цаазат газрыг өргөжүүлж Улсын
их хурал (УИХ)-ын 1993 оны 83 дугаар тогтоолоор
Говь Гурвансайхан уул түүний орчмын нутаг, Хонгорын элс, Нэмэгт уул, Хэрмэн цав
хэмээх газруудыг улсын тусгай хамгаалалтад авах анхны шийдвэр гарсан.
Говийн экосистемийг хамгаалах асуудлын үндэс тавигдав.

“Монголын өмнөд говийн экосистемийн унаган төрх, тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль, түүх соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах” зорилгоор 1965 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Өмнөговь аймгийн Говь Гурвансайхан уулын Ёлын амыг дархан цаазат газар болгосон.

