ГГБЦГ-ын аялалын маршрут

  • Нүүр
  • ГГБЦГ-ын аялалын маршрут


    БОАЖ-ын сайдын 2018 оны 12-р сарын 17-ны өдрийн 10/8856 тоот тушаалаар ГГБЦГ-т мөрдөх аяллын маршрут батладсан. Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газарт мөрдөх аяллын маршрут нь ерөнхий болон дэд маршрутаас бүрдэнэ. Ерөнхий маршрут нь нийт 516.2 км замыг туулна. Аяллын замнал нь Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумаас зорин очих газар болох Зүүнсайхан уулын Мухар шивэрт, Ёл, Дүнгэнээгийн амуудаас дайран өнгөрөх газар болох Баяндалай сумын Баян баг, Баяндалай сумын төв, Төхөм баг, Хавтрагаар дайран Хонгорын элсэнд хүрнэ.

    Хонгорын элснээс Өөдийн даваагаар даван Баруунсайхан уулын "Хөөрхөн дэвсэг" гэх газар байрлах Ганданчоймзадлин хийдийг үзэн байгалийн сайханд бясалгал хийх боломжтой. Улмаар Булган сумын төвөөр дайран түүх соёлын дурсгалт газар болох Хавцгайтын хадны сүг зургийг үзсэнээр аяллын төгсгөл Даланзадгад суманд ирнэ. Дэд маршрут нь нийт 1173 км замыг туулах бөгөөд Хонгорын элс хүртэл ерөнхий маршруттай замнал нь давхцана. Хонгорын элснээс цааш Сэврэй сумын төвөөр дайран түүх соёлын дурсгалт газар болох Сэврэй, Салхитын хадны сүг зургийг үзнэ. Дайран өнгөрөх газар болох Зүүн гол, Дунд гол, Гурвантэс сумаар дайран палеонтологийн олдворт газар болох Нарандаац,Зулганай, Хэрмэн цав гэх мэт байгалийн үзэсгэлэнтэй, өвөрмөц тогтоцтой газар нутгуудыг үзнэ. Дайран өнгөрөх "Цагаан ус" гэх газраар дамжин палеонтологийн олдворт газар болох Ухаа толгод хүрнэ. Цааш Цонжин хотгор, Шургуул гэх газруудаар дайран Хонгорын элсэнд хүрснээр ерөнхий маршрутын замналын дагуу аялал цааш үргэлжилнэ.

Shopping Cart (0 items)