Говь Гурвансайханы байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа (ГГБЦГХЗ) нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах, Жаргалант, Булган сумынХавцгайт, Сэврэй сумын Хоолт, Бүйлсэн, Сайншанд, Гурвантэс сумын Гоёот, Тост, Баяндалай сумын Төхөм, Баян, Хүрмэн сумын Хүрмэн багуудын нутгийг хамарсан 2171737 га талбай бүхий газруудын унаган төрхийг хадгалах, хамгаалах, зүй зохистой, тогтвортой ашиглах, шинжлэн судлах, хамгаалалтын горим, дэглэмийг ханган ажиллахтай холбогдсон арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын хувьд Дарга 1, Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн 1, Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн 1, Бүсийн төв хариуцсан мэргэжилтэн 1, Байгалийн нөөц, судалгаа шинэжилгээ, мониторинг, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн 1, Аялал жуулчлал, сургалт, сурталчилгаа, орчны бүс хариуцсан мэргэжилтэн 1, Байгаль хамгаалагч 5, Туслах байгаль хамгаалагч 16, Ерөнхий нягтлан бодогч 1, Бичиг хэрэг, архив, нярав, дотоод ажил хариуцсан ажилтан 1, Жолооч 2, Үйлчлэгч 1 гэсэн нийт 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамгаалалтын менежментийг хариуцан үйл ажиллагаагаа явуулж байна.


