Хууль, эрх зүй

3 дугаар сарын төлөвлөгөөт хяналт шалгалт хийж гүйцэтгэв

Говь гурвансайхны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 39/04/096/01 тоот хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжтайгаар Сэврэй сумын Баянбор нурууны Цоохор даага, Баяндалай сумын Баянцагааны нурууны Цагаан чулуут,Даланхайлааст зэрэг газруудад хууль бус ашигт малтмал олборлох зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв. Шалгалтын үр дүнд 8 машин 20 орчим иргэдэд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаал, Зөрчлийн тухай хуулиар сурталчилгаа хийсэн. Даланхайлаастаар зөрчилгүй тайван байв.Цагаанчулуутад 2 машин ,Цоохор даагатад 6 машин байсныг хууль сануулж буцаалаа Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр удаа дараа зөрчил гарган хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил гаргадаг Булган сумын Дал багийн харъяат  Ц.Төмөр, Сэврэй сумын Хоолт багийн харъяат Г.Мөнхжаргал нарыг 500.0 мян.төг, Ханхонгор сумын Мандах багт малчин Ц.Өлзийсайхныг 5.13 дугаар зүйлийн 1 дэхь хэсгээр 150 мян нэгжээр тус  тус торгон Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурор,Хууль цаазын зөвлөх Д.Мөнхтуяад хянуулахаар шилжүүлэв.

Байгууллага дээрээ зөрчлийн дугаар үүсгэн зөрчлийг  бүртгэж байна.