Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

  • 1993 онд байгуулагдсан
  • 70533615, 70533973
  • gobigurvansaikhan@mpa.gov.mn
  • Өмнөговь аймаг, Даланзадгад хот 8-р баг. 90 орт эмнэлгийн зүүн талд

Ерөнхий танилцуулга

“Монголын өмнөд говийн экосистемийн унаган төрх, тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль, түүх соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах” зорилгоор 1965 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Ёлын амыг дархан цаазат газар болгосоноор Говийн экосистемийг хамгаалах асуудлын үндэс тавигдсан

1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор ГГБЦГ-ыг, 1996 оны 43-р тогтоолоор /ГБДЦГ/-ыг  байгуулснаар Байгаль орчны сайдын 1996 оны 81 дүгээр тушаалаар /ӨГУТХГХЗ/ гэсэн нэртэй бие даасан захиргаа  байгуулагдаж 4 аймгийн 16 сумыг хамарсан 4,6 сая га талбай хариуцан ажиллаж байсан.

БОАЖ-ын сайдын 2006.7.24-ний өдрийн 238 тушаалаар ӨГУТХГХЗ-ны бүтцэд өөрчлөлт оруулан, Ханбогд сумын төвд ГБДЦГХЗ, ГГБЦГХЗахиргааг тус тус зохион байгуулж 2,7 сая га, БОАЖЯ сайдын 2012,06,04 ний А-218 тушаалаар Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянговь, Баянлиг сумдын нутаг дэвсгэрийн 512 мянган га талбайг ИБЦГ-т шилжүүлснээр ГГБЦГ нь Өмнөговь аймгийн Баяндалай, Булган, Гурвантэс, Сэврэй, Ханхонгор, Хүрмэн гэсэн 6 сумын 10 багийн нутгийг хамарсан 2171737 га талбайтай. Гадаргын хувьд өндөр уул нурууд, уудам хоолой хослон орших тул үнэмлэхүй өндрийн хувьд зөрүү ихтэй. ГГБЦГазрын ихэнх хэсэг нь цөлийн бүсэд орших бөгөөд Говь Алтайн бэлэрхэг уулын болон Алтайн Өвөр говийн гэсэн физик газарзүйн 2 томоохон мужид харьяалагддаг ба эдгээрээс Говь Алтайн бэлэрхэг уулын мужид багтах Говь Гурвансайханы уулс нь Ландшафтын босоо бүсчил үүсгэж, байгалийн олон янз байдлыг бий болгодог өвөрмөц газар нутаг юм. 

Ургамлын аймаг: ГГБЦГазарт 48 аймгийн 164 төрөлд хамаарах 350 гаруй зүйл гуурст ургамал бүртгэгдсэнээс завсрын унаган ургамал 48, үлдэц ургамал 11 байна. Төв Азийн унаган потанины тулман ягаан цэцэг, цөлийн аргамжин цэцэг, хар өвсөөс гадна жигд, хайлс, тоорой, заган ой, сухайн төгөл, зэгсэн шугуйтай бөгөөд үетэн 35 зүйл, нийлмэл цэцэгтэн 25 зүйл, саргайтан 23 зүйл, тоонолжтон 21 зүйл, буурцагтан 20 зүйл, луультан 18, сонгинотон 10 зүйл, уруул цэцэгтэн 8 зүйл зэрэг 10 томоохон овог бүс нутгийн ургамлын аймгийн 60 гаруй хувийг бүрдүүлж байдаг. 

Амьтны  аймаг: ГГБЦГ нь бүхлээрээ төв Азийн цөлийн бүсд оршдог учир ширүүн хуурай уур амьсгалтай говь цөлийн нэгэн хэвийн байгальтай зэргээс шалтгаалан амьтны аймаг нь нэг маяг зүйлийн бүрдлээр цөөн боловч эртний гарал үүсэлтэйгээрээ өвөрмөц онцлогтой. ГГБЦГ-т 2 зүйл шавж идэштэн, 4 зүйл сарьсан далавчтан, 4 зүйл туулай хэлбэртэн, 26 зүйл мэрэгчин, 12 зүйл махан идэштэн, 1 зүйл туурайтан, 4 зүйл туруутан, 1 зүйл саарьтан, 100 гаруй зүйл жигүүртэн, 20 гаруй зүйл мөлхөгчид, 340 гаруй зүйл сээр нуруугүйтэн амьтан бүртгэгдсэн байна. 

ГГБЦГ-т ирвэс, аргаль, янгир, хар сүүлт зээр, хулан, хавтгай, цоохондой, эрээн хүрэн, шилүүс, хадны суусар, цасны хажир, бүргэд, хойлог зэрэг нэн ховор 4, ховор 11, Монголын Улаан ном-нд бүртгэгдсэн 12 зүйл, ховор ан амьтан агнаж худалдаалах тухай Олон улсын конвенцийн l, ll-р хавсралтанд орсон 7 зүйл хөхтөн, 2 зүйл шувуу, 3 зүйл мөлхөгч байна. 

Говь нутаг нь экосистемийн хувьд эмзэг, алдралд орохдоо амархан хэдийд ч хаана ч давтагдашгүй үзэсгэлэнт байгаль, ховор үнэт ургамал, дэлхийд ховордсон ан амьтан хосолсон өвөрмөц нутаг билээ. 

Зураг: 

 

 

 

ãàä