11 сарын 10-ны өдөр Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа, Орчны бүс хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун Ханхонгор сумын төвийн Орчны бүсийн иргэдэд сурталчилгааны арга хэмжээ зохион байгууллаа. Сурталчилгаа мэдээллийг Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газар нутагт явагдаж байгаа аялал жуулчлал тухайлбал Хамгаалалтын захиргааны зүгээс аялал жуулчлалын талаар баримталж буй бодлого, 2022 онд нэвтэрсэн жуулчдын статистик үзүүлэлт, Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал, газар ашиглалт, нэвтрэх тасалбар, отоглох цэг, аялал жуулчлалын нөөц даац, хог хаягдал, ариун цэврийн байгууламжийн ашиглалт арчлалт, бүсчлэлийн дэглэм, орчны бүс, орчны бүсийн зөвлөл болон байгууллагын пэйж хуудасны талаар хүргэлээ. Мөн хүрэлцэн ирсэн иргэдэд хог хаягдлын талаар соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгууллаа.

Соён гэгээрүүлэх арга хэмжээний хүрээнд Хамгаалалтын захиргааны хог хаягдлын менежмент түүний хүрээнд хог хаягдлын талаар баримталж буй бодлого, цэвэрлэгээ, ачилт, тээвэрлэлт, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгахын ач холбогдлын талаар мэдээ мэдээлэл хүргэж, байгууллын пэйж хуудасны сурталчилгааны нэрийн хуудсыг тараалаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now