Нэг. Хяналт шалгалтын зорилго Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчны багц хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан  дүрэм, журам, стандарт, Байгууллагын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4, 22 дахь заалтын хэрэгжилтийг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, зөвлөгөө зөвлөмж өгөх, зөрчил дутагдал, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад чиглэгдэнэ.

Хоёр. Хяналт шалгалтын бүрэлдэхүүн: Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан, ахлах мэргэжилтэн БОХУБ Б.Батгэрэл, бүсийн төв хариуцсан мэргэжилтэн Б.Тэгшжаргал, жолооч Н.Сэмээн-Од, Ирвэс хэсгийн байгаль хамгаалагч хэсгийн ахлагч БОХУБ А.Нямсүрэн, байгаль хамгаалагч С.Мөнхчулуун, О.Даваа.

 

Шалгалтын хугацаа: 2022 оны 10-сарын 17 ны өдрөөс 5 хоног

Дөрөв. Шалгалтанд хамрагдах газрууд: Баяндалай сумын Баянцагааны нуруу, Сэврэй сумын Баянбор, Эрээн, Зургаан худгийн нуруу, Сэврэй уул, Халтар загийн хоолой, Тал гашуун, Зүүн, баруун шургуул, Элсэн нүүр, Сондог, Хонгорын гол.

Тав. Хэрэгжүүлсэн ажлын талаарх товч мэдээлэл:

2022 оны 10 дугаар сарын 17 ны өдөр хамгаалалтын захиргааны томилгоот баг 2022.10.17 ны өдөр орчны бүсийн Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн нийт 55 сурагчдад “Дэлхийн ирвэс хамгаалах өдөр”-ийн арга хэмжээг тохиолдуулан сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулав.

2022 оны 10 дугаар сарын 18 ны өдөр хяналт шалгалт хийх явцад Эрээний нурууны Цацатын орой дээр мобиком, жимобилийн антены дэргэд юнителийн антен босгож байгаа ажлын хэсэгтэй таарч газар ашиглах зөвшөөрөл авсан эсэх талаар тодруулж хамгаалалтын захиргааны даргад мэдэгдсэн.  Хөх толгой адаг хэсэгт 08-40 ӨМӨ улсын дугаартай ниссан пикаб маркийн авто машинтай Сэврэй сумын 3 иргэн заг түүх зорилготой явж байсныг саатуулж буцаасан. Мөн өдөртөө Бүрдэний хэцэд хяналт шалгалт хийхэд 73-52 ТӨҮ улсын дугаартай цагаан өнгийн musso маркийн автомашинтай Өвөрхангай аймгийн богд сумын 6-р багийн иргэд болох Бадаадоржийн Баттөмөр ЙД 79031114, Өсөхжаргалын Давааням ЙД 96021111, Эрдэнийн Мэндбаяр ВВ 86081817, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн иргэн Нацагийн Ганбаатар, КИ 61112724, Ширэмийн Цогзолсүрэн КИ 73060302 нар хууль бус аргаар ашигт малтмал олборлох зорилгоор үйл ажиллагаа явуулж байсныг зогсоож хуурай пайжуурын баригчийг хурааж нүхийг нь булуулан ТХГН-ын тухай хууль, Зөрчлийн тухай хууль сануулж явуулсан.

2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Бүрдэнгийн хэцэд ул мөргүй байсан. Үргэлжлүүлэн Халтар загийн орчимд хяналт шалгалт хийх явцад Өвөрхангай аймгийн Богд сумын 5-р багийн иргэн Шоолой овогтой Түмээхүү ЙС 76090210 заг түүж байсан үйлдлийг таслан зогсоож ТХГН-ын тухай хууль, Зөрчлийн тухай хууль тайлбарлан таниулж түүсэн загийг нь буулгуулж явуулсан. Оройн нь Бүрдэнгийн хэц орчимд эргүүл хийж шөнийн ажиглалтыг Халтар загийн чиглэлд хийсэн. Талын туруутан амьтад гантай байгаатай холбоотойгоор уулын уулын хэцэд гарсан нь ажиглагдаж байлаа.

2022 оны 10 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд Хос хайрхан, Харын боом, Алаг тээг, Тал гашуун, Бүрдэнгийн хэц, Баянбор нурууны ар, Азын сугалаа, Баянцагааны нурууны Цагаан чулуут орчмын нутгаар хяналт хийхэд ямар нэгэн зөрчил илэрсэнгүй. Хяналт шалгалтыг нэг автомашин, 2 мотоциклтойгоор хийж гүйцэтгэлээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now