2022 оны 10 сарын 25
10 сарын 24,25-ны өдрүүдэд Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад “Тодорхой орон зайд хяналт шалгалт хийх, тайлагнах” сэдэвт танхим, дадлага хосолсон СМАРТ холбоос болон Асуудалд суурилсан гэмт хэргийн дүн шинжилгээ: “SARA” (Ажиглах/Задлах, Дүн шинжилгээ, Хариу арга хэмжээ авах, Үнэлэх) болон “PAT” гэмт хэрэгт дүн шинжилгээ хийх сургалтыг “Оюу толгой” ХХК-ны дэмжлэгтэйгээр WCS төслөөс Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын ажилтан, алба хаагчид нь зэрлэг амьтдыг хамгаалах, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах цаашлаад үр нөлөөг сайжруулахаар учирч буй асуудлуудыг шийдвэрлэхэд нотлох баримтад суурилсан арга барил, хүлээн зөвшөөрөгдсөн гүйцэтгэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, байгаль хамгаалагч нь орон нутагт чиг үүргийн хүрээнд эргүүл хяналт шалгалтын ажлыг идэвхитэй зохион байгуулах, чанаржуулах улмаар ажлыг гүйцэтгэл ур чадварыг нэмэгдүүлэх зорилгын дор амжилттай зохион байгуулж байна. Сургалтанд 4 мэргэжилтэн, 20 байгаль хамгаалагч хамрагдлаа.
10 сарын 24-ний өдөр мэргэжилтнүүдэд Өгөгдөл буюу мэдээг програм руу оруулах, мэдээг унших арга барилд суралцах, шалгах болон хадгалахад мэдлэгээ батжуулах, байгаль хамгаалагчаас ирсэн мэдээг нэгтгэх, нэгдсэн нэг стандарттайгаар хадгалах, асуулга тавих, мэдээнд хайлт хийх тухай, хэрхэн ашиглах талаарх дэлгэрэнгүй сургалтыг зохион байгуулсан. Мөн мэдээний эмх цэгц, тайлан хэрхэн бичих болон асуулгыг тайланд хэрхэн ашиглах талаар мэдээлэл өглөө. 10 сарын 25-нд байгаль хамгаалагчдад хууль бус агнуур ба худалдааны асуудалд гэмт хэргийн дүн шинжилгээ хийх аргачилал, кейс өгөгдөл дээр ажиллах, SARA/PAT ага зүйн талаар судлах талаар сургалт зохион байгуулагдлаа. . Мөн үйл ажиллагааны төлөвлөлтийн талаарх онол, арга зүй болон SMARTER аргачлалыг танилцуулж улмаар байгууллагын хүрээнд ганцаарчилсан болон багаар ажиллаж Монгол Улсын зэрлэг амьтдын хууль бус агнуур, тэдгээрийн гаралтай эд эрхтэн, бүтээгдэхүүний худалдааны асуудалтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах талаар чадавхжууллаа. Сургалтын төгсгөлд үнэлгээ хийж, хэлэлцүүлэг зохион байгуулагдсаны дараа өгөгдөл мэдээлэл нь хэрхэн SMART холболттой хамаарч байгаа талаар сургалтын 2- дахь хэсэг үргэлжиллээ. Байгаль хамгаалагч нар өөрсдийн ухаалаг утсанд СМАРТ мобайл шинэ хувилбарыг суулгаж, холболтын ажлыг бэлтгэлийг хангалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ