09 сарын 07-ны өдөр Хонгорын голын Нүдэн булаг амралтын газар уламжлал болгон зохион байгуулдаг “Хонгорын голын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт Хамгаалалтын захиргааны дарга Б.Батаа, Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа, Орчны бүс хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун, Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан, ИТХ-ын дарга Ч.Огтбиш, байгаль хамгаалагч Э.Оюунцэцэг, Орчны бүсийн зөвлөлийн дарга н.Бүддорж, гишүүн н.Сүхбаатар нарын хүмүүсээс гадна жуулчны бааз, гэр буудал эрхлэгчдийн төлөөлөл болох 23 хүн оролцлоо. Зөвлөгөөний арга хэмжээг Засаг дарга Б.Батсайхан, Хамгаалалтын захиргааны дарга Б.Батаа нар нээж цаг үеийн мэдээлэл хийлээ. Мэргэжилтэн Т.Ганчулуун “ГГБЦГ-ын аялал жуулчлал-менежмент” сэдвийн хүрээнд мэдээлэл, ИТХ-ын дарга Ч.Огтбиш “Сум хөгжүүлэх нийгэм эдийн засгийн хөгжлийн стратеги төлөвлөгөөг танилцуулж, төлөвлөгөөнд тусгах асуудлын хүрээнд оролцогчдоос судалгаа авлаа. Хамгаалалтын захиргааны зүгээс 2022 онд сумын Нийтлэг үйлчилгээний газартай байгуулсан гэрээний хэрэгжилт маш тааруу ажилсан талаар асуудлыг тодотгож ярилцлаа. Мөн нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж үүрэг хариуцлагыг тодорхой болгож ажиллах, Хонгорын голын хөгжил ТББ-ын дүрэм, гишүүнчлэл, гэрчилгээ зэрэг бичиг баримтны асуудлыг бүрдүүлэх, отоглох цэг хариуцах иргэн, аж ахуй нэгжийг тодорхой болгох талаар үүрэг даалгавар өглөө. 2022 онд байгуулсан хамтран ажиллах гэрээг хамтран дүгнэхэнд 56.1 хувийн дүнтэй дүгнэгдлээ. Ковидын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр үйл ажиллагаа тогтворжоогүй, иргэдийн оролцоо сул байсантай холбоотойгоор муу дүгнэгдсэн тухайд хариу тайлбар хийгээд цаашид үйл ажиллагаандаа дүгнэлт хийж засч залруулж ажиллах талаар сум орон нутгийн зүгээс хэлж байлаа. Сэврэй сумын Орчны бүсийн зөвлөлийн дарга н.Бүддорж орчны бүсийн сан, менежментийн төлөвлөгөөг боловсруулах явцын талаар мэдээлэл хийлээ. Менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын явц 80 хувийн хэрэгжилттэй байгаа төлөвлөгөөнд  тусгах олон нийтийн саналыг авах ажил нь гантай байгаагаас отор нүүдэл ихтэй байгаатай холбоотойгоор хойшлогдож байгаа боловч ойрын хугацаанд холбогдох саналыг авч 11 сард багтаан төлөвлөгөөний төслийг эхний ээлжинд танилцуулах талаар ярьлаа.  Хамгаалалтын захиргааны дарга Б.Батаа Хонгорын голд үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудын идэвхтэн байгаль хамгаалагч нарт гэрчилгээ, тэмдэг гардууллаа.

Зөвлөгөөний төгсгөлд БОАЖ-ын сайдын 2022 оны 08 сарын 31-ний өдрийн 09 дүгээр албан даалгаварыг танилцуулж, албан даалгаварын хэрэгжилтийг Хонгорын голд 09 сарын 08, Зүүнсайханы уул орчинд 09 сарын 09-ны өдөр их цэвэрлэгээ зохион байгуулагдсанаар хангаж ажиллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now