ГИДЦГ-ын "А" хэсгийн хамгаалалтын захиргаа Говийн бүсийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадын Мэргэжилтэн, байгаль хамгаалагч болон орчны бүсийн 5 сумын БОХУ-ын байцаагч, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн туршлага солилцох уулзалт, арга хэмжээг 2022.08.09-нөөс 2022.08.12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар, Монголын байгаль хамгаалагчдын холбоо, ГИДЦГ-ын Б хэсгийн хамгаалалтын захиргаа, Говь гурван сайхан БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Их Газрын Чулууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Говийн Бага ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Их Богдын БЦГ-ын хамгаалалтын захиргаа,

Их Нартын БНГ-ын хамгаалалтын захиргаа, Тост Тосон бумбын БНГ-ын хамгаалалтын захиргаа, Хамарын хийдийн орон нутгын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ГИДЦГ-ын А хэсгийн Орчны бүсийн сумдын БОХУ-ын байцаагч, байгаль хамгаалагчид, ГАА-ын Цогт сумын байгаль хамгаалах нөхөрлөлүүд болон Ирвэс хамгаалах сан, ZSL , KFW, Ensure , GIZ WCS төслийн нийт 130 гаруй төлөөлөл оролцож, туршлага солилцож, сурч мэдсэн, мэдээлэл солилцсон үр дүнтэй сургалт зөвлөгөөн боллоо. Хөтөлбөрийн дагуу эхний өдрийн үйл ажиллагаа Баян тоорой тосгонд, дараагийн өдрүүдийн арга хэмжээг зохион байгуулагч байгууллагын санал болгосны дагуу “Цагаан бургас” гэх газарт хээрийн нөхцөлд зохион байгууллаа.

Тус говийн бүсийн уулзалт зөвлөгөөнд Хамгаалалтын захиргааны дарга Б.Батаа, Говийн бүс хариуцсан мэргэжилтэн Б.Тэгшжаргал, мэргэжилтэн Б.Батгэрэл, Т.Ганчулуун, байгаль хамгаалагч Р.Батцог, А.Нямсүрэн, З.Пүрэвээ, Б.Уламбаяр, Ц.Доржсүрэн, жолооч Т.Өнөр, Н.Сэмээн-Од нарын хүмүүс оролцож байгууллагын танилцуулгыг ахлах мэргэжилтэн
Б.Батгэрэл танилцууллаа. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now