Байгаль орчныг хамгаалах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор нэгдсэн хяналт шалгалтын арга хэмжээг 05-р сарын 02 ноос 11-р сарын 01 ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулах тухай Өмнөговь аймгийн засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 02 ны өдрийн А/492 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангаж хэрэгжүүлэх зорилгоор хээрийн постын 5 дахь ээлжинд хуулийн хэрэгжилт хяналт шагалт хариуцсан мэргэжилтэн БОХУБ Б.Батгэрэл, байгаль хамгаалагч С.Мөнхчулуун, жолооч Т.Өнөр нар 2022 оны 07 сарын 03 наас 15 хоног Баяндалай сумын Баянцагаан нуруу, Сэврэй сумын Зөөлөнгийн нуруу, Баянборын нуруу, Эрээний нурууны чиглэлд хяналт шалгалтыг хийж зөрчил гаргахаар завдсан 2 иргэнийг саатуулан шалгаж хууль танилцуулж байгаль орчны эсрэг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж ажиллаад хээрийн постын даргаагийн ээлжийг аймгийн БОАЖГ мэргэжилтэн н.Батжаргал, Баяндалай сумын байгаль хамгаалагч н.Түвшинсанаа, Сэврэй сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч н.Мөнхсүлд, Говь гурвансайханы БЦГ-ын байгаль хамгаалагч БОХУБ Д.Баярсайхан, байгаль хамгаалагч Бү.Мөнхжаргал нарт хүлээлгэн өгөв. Энэ хугацаанд машинаар 3000 км замыг туулсан байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now