2022 оны 07 сарын 19
Нэмэлтээр оффисоос Хамгаалалтын захиргааны дарга Б.Батаа 07 сарын 11,12,15 нд, мэргэжилтэн Т.Ганчулуун, бичиг хэрэг, нярав Ц.Мөнсүрэн, үйлчлэгч Н.Нэргүйцэцэг нар 09,10,13,14,16-ны өдрүүдэд Зүүнсайханы уулын амуудад хяналт тавин ажиллаа. Баяр наадмын амралтын өдрүүдээр Ёлын аманд 523 тээврийн хэрэгсэл, дотоодын 2207 аялагч, гадаадын 504 жуулчин, Хонгорын голд 336 тээврийн хэрэгсэл, 724 дотоодын аялагч, 333 гадаадын жуулчин, Аяга арц орчинд 150 дотоодын аялагч, 68 тээврийн хэрэгсэл, Хавцгайтын аманд 700 дотоодын аялагч, 140 тээврийн хэрэгсэл, Мухар шивэртийн аманд 832 хүн, тус тус аялж нийт 1266 тээврийн хэрэгсэл, 4613 дотоодын аялагч, 837 гадаадын жуулчин нэвтэрсэн байна. Нийт аялсан гадаадын жуулчдыг ангилвал Испани 65, Солонгос 341, Герман 39, Америк 74, Бельги 19, Швейцарь 31, Франц 70, Хонгконг 1, Австрали 13, Англи 13, Орос 66, Голланд 32, Польш 32, Итали 25, Канад 7, Норвег 2, Грек 6, Сингапур 4, Япон 3, Турк 5, Энэтхэг улсаас 3 жуулчин тус тус ирсэн байна.
Ариун цэврийн байгууламжийн бохирдол болон хог хаягдлын асуудалгүйгээр хуваарийн дагуух албан хаагчид хяналт тавьж ажилсан. Ёлын амны нойлыг байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл болох “Зүүнсайхан эх нутаг”, “Жаргалант” нөхөрлөлүүд, Мухар шивэртийн амны нойлыг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн иргэд, Хавцгайт, Дүнгэнээгийн амуудын нойлыг Хамгаалалтын захиргаа, Хонгорын голын нойлыг Хамгаалалтын захиргаа болон “Хонгорын голын хөгжил” ТББ тус тус цэвэрлэж, ариутган ажиллаа. Мөн Ёлын ам болон Хонгорын голын отоглох цэгт баяр наадмын ачаалалтай өдрүүдээр хүн машин ихтэй байж хог хаягдлын асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж ажиллаа. Мухар шивэрт, Хавцгайтын ам, Ёлын ам, Дүнгэнээгийн амуудад байрладаг нийт 2 хогийн савнаас 3 удаагийн ачилтаар 60 орчим тонн хог хаягдлыг 450000 төгрөгөөр, Хонгорын голын 2.5 тонны багтаамжтай зөөврийн хогийн саваар нийт 4 удаа буюу 10 гаруй тонн хог хаягдлыг 40 литр А-92 бензинээр зөөвөрлөж 106000 төгрөгний зардал буюу нийт 70 гаруй тонн хог хаягдлыг 556000 төгрөгний зардлаар зайлуулсан байна.
Төвлөрсөн хогийн савгүй газруудад хогийн уут тарааж, хог хаягдлыг машинд нь ачуулан төв суурингийн хогийн цэгт хаяулах зарчмаар ажиллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ