2022 оны 07 сарын 04
Орчны бүсийн сумдын 150 хүүхдийг хамруулан байгаль ээлтэй Буянт хотхон хүүхдийн зуслангийн 1-р ээлжийн амралт зохион байгуулагдаж байна. Тус ээлжинд хамрагдаж байгаа 75 хүүхдэд ГГБЦГ-ын танилцуулга мэдээллийг хог хаягдлын соён гэгээрүүлэх сургалтын хамтаар Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Т.Ганчулуун, Б.Нарангарав нар зохион байгууллаа. Сургалтыг дэлгэцээр 35 слайдад багтаан хийж, олж авсан мэдлэгийг бататган АХА тэмцээн зохион байгуулж урамшууллаа. Мөн ГГБЦГ-ын ерөнхий танилцуулга, Говь Гурвансайхан БЦГ-Gobi Gurvansaihan National Park пэйж хуудасны QR код бүхий нэрийн хуудсыг гарын авлага болгон тараалаа. Сургалтаар ТХГ-т нэвтрэх болон хог хаягдлын тасалбар, хогийн цэг, хог хаягдалгүй зөв зохистой аялах талаарх мэдээллийг цогцолборт газарт явагдаж байгаа аялал жуулчлал, байгалийн үзэсгэлэнт газрууд, аялал жуулчлалын эвент арга хэмжээ, биологийн төрөл зүйлийн талаарх мэдээллийн хамт хамт хүргэлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ