Хоёр. Хяналт шалгалтын бүрэлдэхүүн: Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан, ахлах мэргэжилтэн, Б.Батгэрэл, байгаль хамгаалагч З.Пүрэв, жолооч Н.Сэмээн-Од
Гурав. Хяналт шалгалтын хугацаа: 2022 оны 06-сарын 13 наас 3 хоног
Дөрөв. Шалгалтанд хамрагдах газрууд: Гурвантэс сум, Гурвантэс сумын Нэмэгт, Гилбэнтийн уулс, Сэврэй сум Баянборын нуруу.
Хэрэгжүүлсэн ажлын талаарх товч мэдээлэл:
- 2022 оны 06 сарын 13 ны үдээс хойш Даланзадгадаас Баянцагааны нуруунд хүрэлцэн очиж байгаль хамгаалагч З.Пүрэвийг авч ойр орчмоор нь эргүүл хийгээд Азын сугалаагаар дайрч Хонгорын голын элсийг Уужимаар гаталж шөнө 23 зөрчлийн үед Сэврэй сум орж байгаль хамгаалагч Ж.Өнөртайвангийд хүрэлцэн очиж хонов. Азын сугалаа, Цагаан чулуут орчмоор явахад зөрчлийн шинжтэй ул мөргүй тайван байна.
- 2022оны 06 дугаар сарын 14 өглөө 06 цагийн үед байгаль хамгаалагч Ж.Өнөртайван хамт яваад Хонгорын гол үлдье гэсний дагуу Сэврэй сумаас гарч Ирвэс хэсгийн байгаль хамгаалагч Бү.Мөнхжаргалтай уулзаж байгаль хамгаалагч Ц.Доржсүрэн, Б.Уламбаяр нартай уулзах газар цагаа тохиролцоод Тамгатын чиглэлд гарч хяналт шалгалтын ажлыг зохин байгуулахад Тамгатад Дулам овогтой Наръяахүү КГ67022531, Л.Баясгалан КГ96040419 нар 62-06 УНЛ улсын дугаартай Toyota raum цагаан саарал өнгийн автомашинтай Gold-1000маркын мятал хайгчтай, Б.Мөнхчулуун 31-74 ӨМЗ улсын дугаартай цэнхэр өнгийн Даюун маркийн мотоцикл Gold-1000 маркийн мятал хайгч тээвэрлэн хууль бусаар ашигт малтмал олборлох зорилготой явж байсныг саатуулж ТХГН-ын Тухай, Зөрчлийн тухай танилцуулж 2ш мятал хайгчийг нь түр хурааж авав. Энэ үеэр байгаль хамгаалагч нар Smart дээр хэрхэн мэдээлэл авах тухай харилцан туршлага солилцож байв. Эмээлцэг орчимд ямар нэгэн зөрчил илэрсэнгүй. Тамгатын хэдэн ухмалыг явганаар самнаж үзэхэд шинээр буюу тод мөр байгаагүй ээ. Тамгатаас Загт боомын Тооройн төглийн хашсан талбайг үзэж сонирхоход Хашсан талбайн гадна талд дахин хэд хэдэн зулзаган тоорой мод ургаж гарсан байна. Энэ шөнөдөө Гурвантэс сум орж хонов.
- 2022 оны 06 дугаар сарын 15 ны өглөө бензин тосоо аваад Гурвантэс сумын ИТХ-даргатай уулзаж явж байгаа ажлын зорилго чиглэлийг танилцуулаад харилцан мэдээлэл солилцоход Ашигт малтмал, Газрын тосны газраас 2022.04.08 №1/1955 албан бичгээр ирүүлсэн хугацаатай санал авах тухай бичиг, мөн Баянхонгор аймгийн нүүрсний замын трасын тухай /урд нь цуцлагдаж байсан/ БОАЖЯ, ТХБНУГ/мэдэж байгаа тухай тодруулж өгөх тухай хүсэлтийг сумын хурлын даргын зүгээс илэрхийлсэн. Энэ өдөртөө Гурвантэсээс Баруун гол орж байгаль хамгаалагч Бү.Мөнхжаргалыг гэрт үлдээгээд үдийн халууны нарыг өнгөрөөгөөд боодгоор даван Чоно шургуулаар гарах гэж явж байгаад элсэнд сууж байгаль хамгаалагч А.Нямсүрэн, Ё. Анхбаяр 2-ыг дуудаж олс авчруулж шөнө хагаслаад элснээс гарч үүрээр А.Нямсүрэнгийнд ирэв.
- 2022 оны 16 дугаар сарын 16 ны өглөө 11 цагийн үед Хонгорын постод байгаль хамгаалагч Ж.Өнөртайваныг буулгаж Баянбор нуруунд эргүүл хийхэд Таван толгой орчмын Мээм толгой гэх газарт нутгийн малчид цуглараад постын шалгалтын хэсэгт баригдсан байна. Өөр зөрчилгүй байсан. Байгаль хамгаалагч Т.Аюурзанатай холбогдож мээм толгой гэх газрын нөхцөл байдлын талаар мэдээлэл аваад Даланзадгад ирэв. Маш халуун өдрүүд байлаа.