Сайханы сарлаг-2022

2022 оны 06 сарын 22

2022 оны 06 сарын 17-ны өдөр Зүүнсайхан уулын Ёлын аманд Сайханы сарлаг-2022 аялал жуулчлалын эвент арга хэмжээ зохион байгуулагдлаа. Нутгийн хишиг 2024, Чинээлэг малчин хөтөлбөрийн хүрээнд 9 дэхь жилдээ говийн сарлаг үхрийн генд бондийг хамгаалах, говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалах, сарлаг үхрийн тоо толгойг нэмэгдүүлэх, өсгөн үржүүлэх, уналага эдэлгээнд сургах, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, сурталчлах, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар сарлаг үхрийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгын дор зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд 56 өрхийн 1000 гаруй сарлаг үхэр тоологдсон байна. Энэ жилийн арга хэмжээг аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, аймгийн Хөгжимт жүжгийн театр болон Баяндалай, Хүрмэн, Ханхонгор, Булган, Даланзадгад сумдын Тамгын газар хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 5 сумаас малчид иргэд оролцсон бөгөөд буухиа тэмцээн, багуудын мэндчилгээ, сарлагийн хөөврөөр түүдэг хийх, ногт зангидах, чагт хийх, сарлаг булгиулах, богино зайн уралдаан зэрэг тэмцээнүүд зохион байгуулагдлаа. Мөн тус арга хэмжээний үеэр гар урлалын үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Хамгаалалтын захиргаа ажил үүргийн хувиарын дагуу сарлагын баяр болох талбайн зохицуулалтыг хийж ариун цэврийн байгууламжийг хариуцаж ажилласнаас гадна нэвтрэх цэгээр нэвтэрсэн автомашин, аялагчдын тоон судалгааг гаргаж тусгай хамгаалалттай газарт нэвтрэх нэг удаагийн ажил үйлчилгээний хураамжийг хог хаягдлын тасалбарын хамт тасалж, хяналт тавин ажиллаа. Сарлагийн баярын арга хэмжээнд хийт 2252 хүн нэвтэрснээс дотоодын аялагч 2232, гадаадын жуулчин 20, тээврийн хэрэгсэл 884 нэвтэрлээ. Энэ жилийн арга хэмжээг Амейрик, Англи, Франц, Солонгос улсын жуулчид үзэж сонирхолоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now