05 сарын 27-29 ний өдрүүдэд Улаанбаатар хотын Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд “Улаанбаатар травел экспо 2022” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдсан. Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран 2015 оноос хойш 8 дахь жилдээ “Төрсөн нутгаараа аялцгаая” уриан дор монголын үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд зориулж Говь Гурвансайхан БЦГ Gobi Gurvansaikhan National Park пэйж хуудсыг хөгжүүлж, QR код уншуулж сурталчилгаа хийснээс гадна 200 ширхэг цогцолборт газрын танилцуулгыг тарааж 254 ширхэг пэйж хуудасны сурталчилгаа бүхий нэрийн хуудас тараалаа. Мөн үзэсгэлэн сонирхогч дотоодын аялагчдад зориулж цогцолборт газарт явагдаж байгаа аялал жуулчлалын талаар мэдээлэл хийсэн.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now