2022 оны 05 сарын 12,13-ны өдрүүдэд ХЗ-ны дарга Б.Батаагаар ахлуулан мэргэжилтэн Б.Батгэрэл, Б.Тэгшжаргал, Т.Ганчулуун, байгаль хамгаалагч М.Энхсайхан, Р.Батцог, Б.Батболд, Д.Соронзонболд, С.Өнөрбат, А.Ганболд, О.Цолмонбаяр нар Зүүнсайхан уулын Ёл, Мухар шивэртийн амуудад ажиллаа. Төлөвлөсний дагуу Оюутын аманд 2 самбар, Ёлын амны автозогсоол орчинд 3 самбар, Мухар шивэртийн аманд 4 самбарны мэдээллийг шинэчиллээ. Мөн Ёлын амны автозогсоолын хаалтанд нэмж түмбэ түгжих, Хонгорын голын модны талбайг өргөжүүлэх гэж байгаатай холбогдуулан шаардлагагүй хаалга, самбарыг авч тасдан бэлдлээ. Цаашид эмх замбараагүй мэдээллийн самбарыг цэгцэлж нэгдсэн 1 самбарын загвар гаргаж ажиллахаар төлөвлөлөө. 2020 оны Ёлын амны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн холбогдох компаны захиралтай уулзаж, Ёлын амны автозогсоолын тохижилт болон зам засварын ажлыг ярилцаж зөвлөлдлөө.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now