2022 оны 05 сарын 05
2022 оны 04 сарын 25,26-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Corporate зочид буудалд Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүдэд GIZ байгууллагын SPACES төслийн зүгээс “Байгууллагын мэдээлэл харилцааг хэрхэн үр дүнтэй хийх вэ?” сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалт нь анх удаа сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр зохион байгуулж байгаагаараа онцлог байлаа. Сургалт семинарын зорилго нь:
Байгаль орчны мэдээлэл сургалт сурталчилгааны стратегийг боловсруулах
SPACES төслийн зүгээс сургалтанд оролцогчдыг багийн зохион байгуулалтанд оруулж, “БОМСС, ТХГН ба тур операторууд”, “Шилдэг туршлагууд тодорхойлж танилцуулах”, “ТХГН дахь БОМСС-ын стратеги”, “ТХГН дахь БОМСС үйл ажиллагааны төлөвлөгөө” зэрэг асуудлуудын хүрээнд дадлага ажил хийлгэж дүгнэж ярилцлаа. Мөн байгаль орчны мэдээллийн сургалт сурталчилгааны үндэсний компанит ажлыг гадны хөрөнгө оруулагч төсөл хөтөлбөрийн тусламжтайгаар нэгдсэн нэг дизайн шийдлийн дор зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа талаар болон цахим сурталчилгааны материалыг нэг өнгө загвараар БОАЖЯ-наас гаргаж үндэсний хэмжээнд сурталчилгааны ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа болон сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүдэд шаардлагатай чадавхжуулах сургалтыг зохион байгуулах ажлыг судлах талаар зохион байгуулагч, оролцогчдын зүгээс танилцууллаа. Цаашид сурталчилгааг цаасан хэлбэрээр биш 1 минутаас бага хугацаатай шторк, контент хэлбэрээр цахимжуулж хийх шаардлага урган гарч байгааг танилцууллаа. Сургалтын төгсгөлд дурсгалын зураг татуулж сургалтанд оролцогчдод гэрчилгээ гардууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ