Туршлага судаллаа

2022 оны 05 сарын 05

ХБНГУ-ын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд БОАЖЯ-наас KFW банктай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” төслийг говийн бүсийн хамгаалалтын захиргаадад нэвтрүүлж эхлэх гэж байгаатай холбогдуулан төсөл хэрэгжсэн шалгуур шаардлага хангасан газруудыг газар дээр нь үзэж танилцан, тэдгээр газруудад хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор зорилтот хамгаалалтын захиргаадын албан хаагчидтай уулзаж, хамгаалалт менежментийн байдалтай танилцаж, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг зөвшилцөж, төсөл үр дүнтэй хэрэгжсэн газруудын туршлагыг судлах зорилгоор 04 сарын 10 наас 5 хоногийн хугацаатайгаар дарга, мэргэжилтэн Б.Батгэрэл, Б.Тэгшжаргал, нягтлан С.Дэлгэрцэцэг, байгаль хамгаалагч Ж.Өнөртайван, жолооч Д.Эрдэнэбат нар ГБДЦГХЗ, ИББЦГ, ИГЧБЦГ-ын бүрэлдэхүүнтэй томилолтоор ажиллаад ирлээ.

 04 сарын 10,11-ний өдрүүдэд Архангай аймгийн ХНБЦГ-т ажиллаж төслийн үр дүнгээр бий болсон хангайн бүсийн төвийн барилгын давуу сул тал, судалгаа шинжилгээ, сургалтын тоног төхөөрөмжийн хангалт хэрэгцээ шаардлага, орчны бүсийн эргэлтийн сан, бусад дэд төслүүдийн хэрэгжилт үр өгөөжийн талаар, 04 сарын 12,13-нд ТНБЦГХЗ-ны үйл ажиллагаатай танилцаж төслийн хүрээнд баригдсан хээрийн мэдээллийн төв, байгаль хамгаалагчийн ажлын байрны үйл явц, 04 сарын 13,14-нд ОХБЦГ-ын үйл ажиллагаатай тус тус танилцлаа. Дээрх хангай бүсийн хамгаалалтын захиргаадын үйл ажиллагаатай танилцсанаар цаашид “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” төсөл хэрэгжиж эхлэхэд говийн бүсийн хамгаалалтын захиргаадад хэрхэн ямар зохион байгуулалтаар нэг шийдлээр асуудлыг шийдвэрлүүлэх, үр өгөөжийн жигд хүртээмтэй хэрхэн хүртэх тухай ерөнхий ойлголттой боллоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now