Зуун мод хэсгийн байгаль хамгаалагчид 2022 оны 04 сарын 15-16 -ны хооронд Нэмэгт уулын Тамгат, Салаа, Эмээлцэг, Дэвтээр гэх газруудад хяналт шалгалт хийв. Тамгат орчимд зөрчил бага. Эмээлцэг гэх газарт 6 машин 20 гаруй  иргэнд хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдэл хийж байсныг ТХГН-ийн тухай хууль сануулж, ухагдсан нүхийг нь булуулж, ойр орчмыг хог хаягдлыг түүлгэж, иргэдийг тараав. 2022 оны 04 дугаар сарын 22 -нд Дэвсэг, Шар худаг, Цагаан чулуут гэх газруудад хяналт шалгалт хийхэд Цагаан чулуутад 2 машин, 10 гаруй иргэнд хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдэл хийж байсныг ТХГН-ийн тухай хууль сануулж, ухагдсан нүхийг нь булуулж, ойр орчмыг хог хаягдлыг түүлгэж,  иргэдийг тараав.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now