2022 оны 04 сарын 20
2022 оны 03 сарын 23-ны өдөр “Говийн Өргөө” жуулчны бааз дээр Зүүнсайхан уулын амуудад аялал жуулчлалын чиглэлээр жуулчдад үйлчилгээ эрхэлдэг нутгийн иргэд, нөхөрлөлүүдэд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг зөвлөгөөнийг “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал цаашид авах арга хэмжээ” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Ёлын аманд үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант”, “Зүүнсайхан эх нутаг” нөхөрлөлүүдийн 29 гишүүн, Мухар шивэртийн аманд үйл ажиллагаа явуулдаг 4 иргэн хамрагдсанаас гадна Ханхонгор сумын Засаг даргын орлогч Б.Нямдорж, БОХУБ О.Бэхбат, байгаль хамгаалагч И.Хишигдэлгэр, Соёлын өв хариуцсан мэргэжилтэн н.Хишигжаргал нарын хүмүүс оролцлоо.
Тус зөвлөгөөний арга хэмжээг Хамгаалалтын захиргааны дарга Б.Батаа нээж, ахлах мэргэжилтэн Б.Батгэрэл байгууллагын үйл ажиллагааны талаарх ерөнхий мэдээлэл, мэргэжилтэн Т.Ганчулуун Зүүнсайхан уул орчинд НИТАЖ хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний хүрээнд, Зүүнсайхан эх нутаг нөхөрлөлийн ахлагч Б.Отгонжаргал, Жаргалант нөхөрлөлийн ахлагч Б.Оюунгэрэл нар нөхөрлөл үүсэн байгуулагдсанаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлан, Ханхонгор сумын Засаг даргын орлогч Б.Нямдорж Ханхонгор сумын нутагт аялал жуулчлал хөгжүүлэх бодлого, Политехник коллежийн Арга зүйч Ч.Эрдэнэтуяа “Хувь хүний хөгжил өөртөө итгэх итгэл” сэдвийн хүрээнд тус тус сургалт мэдээллийг хийлээ. Зөвлөгөөний төгсгөлд нөхөрлөлүүдтэй хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулж, Аялал жуулчлалын хууль шинэчлэгдэх гэж байгаатай холбоотой саналыг авч, тулгамдаж буй асуудал болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ярилцлаа.
Зөвлөгөөнд оролцогчид Аялал жуулчлалын тухай хуульд:
Мөн зөвлөгөөнд оролцогчид Ёлын амны мөсний хөлдөлтийн түвшинг нэмдэгдүүлэх арга замыг судлах болон сумын Засаг даргын захирамжаар шийдвэрлэгдэж байгаа өвөлжөө хаваржааны газар нь цогцолборт газрын хилийн заагийг мэдэхгүйгээс олгогдсоноос зөрчилтэй асуудал үүсдэг иймд Баяндалай, Ханхонгор сумд Хамгаалалтын захиргаатай уулзалт зохион байгуулах, Ёлын амны автозогсоол орчинд ашиглагдаж байгаа усны хэрэглээтэй ариун цэврийн байгууламжийг устгаж хуурай технологийн ариун цэврийн байгууламж барих шаардлагатай талаарх асуудлуудыг хэлэлцлээ. Байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлүүд өөрсдийн хийж урласан гар урлалын бүтээлүүдээс дэлгэж орон нутгийн “Алтан говь” тв-ээр дамжуулан үйл ажиллагаагаа сурталчилж яриа өглөө.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ