Хужирын нөөц бүрдүүллээ

2022 оны 04 сарын 20

Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын баталсан 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн удирдамжийн дагуу, байгаль цаг уурын хүндрэлтэй цөхцөл ган, цас зудтай үед зарим газарт амьтанд нэмэгдэл тэжээл тавьж өгөхөд зориулан өвс тэжээл,  хужир марааны нөөц үүсгэж шаардлагатай үед биотехникийн арга хэмжээг зохион байгуулж, цаг уурын хүндрэлийг эрсдэл багатай даван туулах нөхцлийг  бүрдүүлэх зорилгоор хамгаалалтын захиргааны мэргэжилтэн  Б.Тэгшжаргал, “Хавцгайт” хэсгийн байгаль хамгаалагчид Д.Соронзонболд, А.Ганболд, З.Пүрэвээ, Н.Жаргалсайхан, жолооч Т.Өнөр нар 03 дугаар сарын 30-31 өдрүүдэд н.Мөнгөн тэргүүлэгчтэй “Ёл УАЗ” авто клубын 12 залуучуудтай  хамтран Баяндалай сумын Турын голоос 1,8 тн хужир хаман савлаж, тээвэрлэн зөөж, ГГБЦГ-ын Дундсайхан уулын өвөрт хужирын нөөцийн агуулахад хурааж, Ямаан усны рашаан орчим 3 цэгт 165 орчим кг хужир тавьж, биотехникийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now