Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, тус яамны газар, харьяа агентлагийн дарга нарын төлөөлөл Өмнөговь аймагт ажиллаа.

✅Энэ үеэр тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж тэргүүтэй аймгийн удирдлагууд болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, байгалийн цогцолборт газар, дархан цаазат газар, сав газрын захиргаад, цаг уур орчны шинжилгээний байгууллага, байгаль орчны мэргэжилтнүүд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөлтэй уулзалт хийсэн юм.

✅Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ салбарын яамнаас барьж буй бодлого, үйл ажиллагаа, төлөвлөж буй ажлаа танилцуулаад тус аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлийн байгууллагуудын санал, хүсэлтийг сонслоо.

✅“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймаг 70 сая мод тарьж, ургуулахаар төлөвлөжээ. Тус аймгийн ИТХ-ын шийдвэрээрр мод тарьж ургуулсан иргэд, аж ахуйн нэгжийг урамшуулахаар болсон байна. Түүнчлэн биологийн нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлээр их, дээд суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөр эхлүүлсэн гэх мэт ажлуудыг хийж эхэлсэн байна. Үүнээс гадна “Зэрлэг амьтны парк” байгуулахаар төлөвлөж гурван газар сонгоод буй талаар танилцууллаа.

✅Түүнчлэн “Мод үржүүлэгтэй холбоотой асуудлыг 40 хүртэл хувь механикжуулах шаардлагатай байна” гээд энэ хүрээнд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

✅Үүний дараа БОАЖ-ын яамны газрын дарга, харьяа агентлагын дарга нар хариулт өгсний дараа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дүгнэж хэлсэн үгэндээ гарсан саналуудад анхаарч ажиллахаа илэрхийлээд “...Мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн ажил дээр бид гадаад орнууд, олон улсын байгууллагаас санхүүжилт авч болмоор юм билээ. Томилогдсон цагаасаа хойш салбар салбараар нь уулзаад, зарим чуулган, зөвлөгөөнийг хийлээ. Үүний зэрэгцээ гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын нийт 24 төлөөлөлтэй уулзалт хийсэн. Гадаад харилцааны яамтайгаа хамтраад Монгол Улсаас гадаад улсад суугаа 37 Элчин сайд, консултай уулзалт хийлээ. Нэг л зүйл тодорхой байна.

✅Олон улсын байгууллагууд, дипломатууд “ТЭЗҮ чинь бэлэн байвал хөрөнгө оруулалт хийе” гэж байгаа. Олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа цар тахлаас болж өнгөрсөн хоёр жил зогссон. Хэрэв бэлэн төсөл байвал олон улсын байгууллагууд хэрэгжүүлэхэд бэлэн байгаа юм билээ. Тэгэхээр мод үржүүлэг, нөхөн сэргээлт дээр та бүхэнд бэлэн ТЭЗҮ байвал, эсвэл хийгээд өгвөл бид цааш нь олон улсын төслүүдтэй холбох, ажил хэрэг болгох боломж бий” гэлээ.

✅Түүнчлэн “Бодлогын яамны хувьд аймгуудыг хаврын мод тариалалтаас өмнө нэг тойрохоор төлөвлөсөн. Мөн намрын мод тариалалтаас өмнө дахиад явья гэж бодож байгаа. Тэгээд намар ямар асуудал үүсэж байгааг бас дүгнэнэ” гэсэн юм.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now