2022 оны 03 сарын 10
03 сарын 02-ны өдөр Нутгийн удирдлагын ордонд “Эмт ургамал” зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж тус зөвлөгөөнд Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Тэгшжаргал, Б.Нарангарав нар хамрагдлаа. Өмнөговь аймгийн хэмжээнд ургаж байгаа эмийн ургамалыг судлах, хамгаалах, тарималжуулах, зохистой ашиглах асуудлаар зөвлөгөөн зохион байгуулагдсан бөгөөд эмт ургамал нь нөхөн сэргээгдэх нөөц мэт боловч, говь цөлийн эмзэг эко системд маш ховор, туйлын хязгаарлагдмал нөөц юм.
Цаашид иргэд, олон нийт говь, цөлийн эко системийн эмт ургамлыг танин мэдэх, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар бүх талын оролцоонд тулгуурлан бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах талаар өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэж байна
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ