2022 оны 03 сарын 10
Өмнөговь аймгийн Засаг дарга ХААИС-тай хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу ГГБЦГ-ын аялал жуулчлалын нөөц даацын судалгааг тус сургуулийн мэргэжлийн баг хийж гүйцэтгэхээр болсны дагуу Ph.dr Оюунчимэгээр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй баг анхан шатны зураг авалтын ажлыг 03 сарын 04-07-ны өдрүүдэд Зүүнсайхан уулын Ёл, Мухар шивэрт, Хавцгайтын амууд болон “Түмэн тэмээний баяр”-ын үйл явцад хийж гүйцэтгэлээ. Мөн 03 сарын 07-ны өдөр судалгааны багтай анхны уулзалтыг зохион байгуулж, судалгааны ажлын мэдээлэл болон цаашид Хамгаалалтын захиргааны зүгээс гаргаж өгөх шаардлагатай мэдээлэл, хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ