Булган суманд ажиллаа

2022 оны 02 сарын 14

2022 оны 02 сарын 09-ний өдөр Булган сумын ЗДТГ болон Баруунсайхан уулын “Хөөрхөн дэвсэг” гэх газарт байрлалтай Ганданчоймзадлин хийд орчинд мэргэжилтэн Т.Ганчулуун, бичиг хэрэг нярав Ц.Мөнхсүрэн, жолооч Т.Өнөр нар ажиллаа. Булган сумын Засаг дарга Д:Буянцэрэг болон Хавцгайт багийн Засаг дарга н.Өлзийдүүрэн нартай уулзаж, тус сумтай 2022 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, Орчны бүсийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өгч, орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг эхний хагас жилд багтааж боловсруулан батлуулсан байх тухайд ярилцлаа.

Тус сумын зүгээс 10 зээрээс дээж авахад бүгд шүлхий өвчтэй гарсан тул хээрийн пост гарган ажиллаж байгаа болон ирвэсний тоо толгой өсөж малчдын мал сүрэг рүү дайрч их хэмжээгээр идэж устгаж байгаатай холбоотойгоор малчдаас гомдол санал их хэмжээгээр ирж байна. Иймд агнах хориотой ирвэсийг нүүлгэн шилжүүлэх боломжтой бол нутаг сэлгүүлэх замаар тоо толгойг багасгах саналтай байна. Мөн отрын айлууд Тусгай хамгаалалттай газар нутаг руу ихээр орж ирдэг энэ асуудлыг ярилцаж цаг тухай бүрд нь шийдвэрлэж байх саналтай байна.

Шинийн наймны өдөр тохиож сүсэгтэн олон ихээр ирж буй тул Ганданчоймзадлин хийд орчинд нэвтэрсэн аялагчдаас нэвтрэх тасалбар тасалж, хог хаягдалгүй аялах талаар санамж өгч ажиллаа. Нийт 214 дотоодын тасалбар тасалж 64200 төгрөгний орлого төвлөрүүлж ажиллаа. Мухар шивэртийн аманд байгаль хамгаалагч Г.Мөнчулуун ажиллаж, 225 хүн нэвтэрч 67500 төгрөний орлого, Хавцгайтын аманд байгаль хамгаалагч Д.Соронзонболд ажиллаж 30000 төгрөгний орлого тус тус төвлөрүүлсэн байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now