2022 оны 01 сарын 28
Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу 2022 оны 01 сарын 19-ний өдрөөс 4 хоногийн томилолтоор Орчны бүсийн сумдуудад ХЗ-ны дарга Б.Батаа, Говийн бүсийн мэдээллийн төв хариуцсан мэргэжилтэн Б.Тэгшжаргал, Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа, Орчны бүс хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун, Судалгаа шинжилгээ байгалийн нөөц, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Нарангарав, байгаль хамгаалагч М.Энхсайхан, жолооч Д.Эрдэнэбат нар ажиллаа. Баяндалай сумын Засаг дарга У.Буян-Өлзий, Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан нартай 2022 онд хамтран ажиллах гэрээ байгуулж баталгаажууллаа. Гурвантэс сумын Засаг дарга эзгүй байсан тул хамтран ажиллах гэрээг ИТХ-ын дарга Б.Эрдэнэбаянд танилцуулж, батлуулахаар үлдээлээ. Германы техникийн хамтын ажиллагааны төслийн үед ашиглагдаж байсан, эзэнгүйдэж балгас болсон барилгын асуудлыг Баяндалай сумын хөрөнгөөс хасуулж, засаж тохижуулан Хамгаалалтын захиргаа мэдээллийн төвийн зориулалтаар ашиглах талаар хэлэлцэж тохирлоо. Баяндалай сум орчны бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлэн, 3 багийн ИНХ-д таницуулан холбогдох саналыг авч эхэлсэн талаар ярьлаа.
Гурвантэс сум орчны бүсийн санг үүсгэж 2833000 төгрөгийг байршуулсан байна. Орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг Тост Тосон Бумбын нөөц газрын хамгаалалтын захиргааны менежментийн төлөвлөгөөтэй уялдуулж хийхээр хүлээж байгаа бөгөөд 2 сард болох ИТХ-аар ажлын хэсэг байгуулан хурлын тогтоол гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Сэврэй сум төслийн үед ажиллаж байсан орчны бүсийн сангийн үлдэгдлийг эргэн төвлөрүүлж нэхэмжлэх боломжгүй байгаа тул санг шинээр бий болгох эх үүсвэрийг судлах, орчны бүсийн зөвлөлийн хугацаа дуусч буй тул 2 сард багтааж байгуулах талаар ярилцсан бөгөөд Хамгаалалын захиргааны зүгээс бүх сумдыг эхний хагас жилдээ багааж ОБ-ийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж дуусгах талаар зөвлөж чиглэл өглөө. Мөн Сэврэй сумын Хонгорын голын аялал жуулчлалын бүс нутгийг менежментийг гэрээгээр хариуцан хамгаалах Нийтлэг үйлчилгээний газартай нэг жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээг байгуулж, хариуцан хамгаалах 1061 га газрыг актаар хүлээлгэн өглөө. Тус сумын ихэнх газар нутаг УТХГН-т хамрагддагаас элс хайрга зэрэг түмээмэл тархацтай нөөц ашиглах боломжгүй байдаг тул зарим газар нутгийг цогцолборт газрын нутаг дэвсгэрээс хасах, зарим хэсгийн газрыг нэмж оруулах саналтай байгаагаа танилцуулснаас гадна гэрээний хоёр тал хамтарч энэ онд Хонгорын гол дагуу бургас тарихаар ярьж тохирлоо. Сумдуудын удирдлагад мэргэжилтэн Б.Нарангарав тухайн сумдуудын уулсад тоологдсон туруутаны судалгаа тоон мэдээг танилцууллаа.
Гурвантэс суманд “Гоёот” нэртэй байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулан тус сумын “Тэсийн ирээдүй” ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Сүрэнхүү болон нөхөрлөлийн гишүүдтэй уулзаж мэдээлэл солилцон зөвлөгөө өглөө. Тус
сумын нөхөрлөлүүд үйл ажиллагаагаа олон нийтэд түгээн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаатай таарч үзэсгэлэнгийн явцтай танилцаа.
БОАЖ-ын сайдын 2021 оны 11 сарын 25-ны өдрийн тушаалаар “БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр шагнуулсан Гурвантэс сумын байгаль хамгаалагч Бү.Мөнхжаргал, Ба Мөнхжаргал, Ц.Доржсүрэн, Т.Баттөмөр, Сэврэй сумын байгаль хамгаалагч Ё.Анхбаяр нарт шагналыг Орчны бүсийн сумдын удирдлагуудтай хамт гардууллаа. 01 сарын 22-ны өдөр Сэврэй сумын Зөөлөнгийн нуруу “Хүүш” гэх газарт хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож байсан 8204 УАЕ улсын дугаартай пургон автомашин бүхий Даланзадгад, Ханхонгор, Хүрмэн сумдын харьяат 5 иргэнд хууль сануулж, ашиглаж байсан багаж хэрэгслийг хураан авч хэрэг бүртгэлжүүллээ.Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу 2022 оны 01 сарын 19-ний өдрөөс 4 хоногийн томилолтоор Орчны бүсийн сумдуудад ХЗ-ны дарга Б.Батаа, Говийн бүсийн мэдээллийн төв хариуцсан мэргэжилтэн Б.Тэгшжаргал, Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа, Орчны бүс хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун, Судалгаа шинжилгээ байгалийн нөөц, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Нарангарав, байгаль хамгаалагч М.Энхсайхан, жолооч Д.Эрдэнэбат нар ажиллаа. Баяндалай сумын Засаг дарга У.Буян-Өлзий, Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан нартай 2022 онд хамтран ажиллах гэрээ байгуулж баталгаажууллаа. Гурвантэс сумын Засаг дарга эзгүй байсан тул хамтран ажиллах гэрээг ИТХ-ын дарга Б.Эрдэнэбаянд танилцуулж, батлуулахаар үлдээлээ. Германы техникийн хамтын ажиллагааны төслийн үед ашиглагдаж байсан, эзэнгүйдэж балгас болсон барилгын асуудлыг Баяндалай сумын хөрөнгөөс хасуулж, засаж тохижуулан Хамгаалалтын захиргаа мэдээллийн төвийн зориулалтаар ашиглах талаар хэлэлцэж тохирлоо. Баяндалай сум орчны бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлэн, 3 багийн ИНХ-д таницуулан холбогдох саналыг авч эхэлсэн талаар ярьлаа.
Гурвантэс сум орчны бүсийн санг үүсгэж 2833000 төгрөгийг байршуулсан байна. Орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг Тост Тосон Бумбын нөөц газрын хамгаалалтын захиргааны менежментийн төлөвлөгөөтэй уялдуулж хийхээр хүлээж байгаа бөгөөд 2 сард болох ИТХ-аар ажлын хэсэг байгуулан хурлын тогтоол гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Сэврэй сум төслийн үед ажиллаж байсан орчны бүсийн сангийн үлдэгдлийг эргэн төвлөрүүлж нэхэмжлэх боломжгүй байгаа тул санг шинээр бий болгох эх үүсвэрийг судлах, орчны бүсийн зөвлөлийн хугацаа дуусч буй тул 2 сард багтааж байгуулах талаар ярилцсан бөгөөд Хамгаалалын захиргааны зүгээс бүх сумдыг эхний хагас жилдээ багааж ОБ-ийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж дуусгах талаар зөвлөж чиглэл өглөө. Мөн Сэврэй сумын Хонгорын голын аялал жуулчлалын бүс нутгийг менежментийг гэрээгээр хариуцан хамгаалах Нийтлэг үйлчилгээний газартай нэг жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээг байгуулж, хариуцан хамгаалах 1061 га газрыг актаар хүлээлгэн өглөө. Тус сумын ихэнх газар нутаг УТХГН-т хамрагддагаас элс хайрга зэрэг түмээмэл тархацтай нөөц ашиглах боломжгүй байдаг тул зарим газар нутгийг цогцолборт газрын нутаг дэвсгэрээс хасах, зарим хэсгийн газрыг нэмж оруулах саналтай байгаагаа танилцуулснаас гадна гэрээний хоёр тал хамтарч энэ онд Хонгорын гол дагуу бургас тарихаар ярьж тохирлоо. Сумдуудын удирдлагад мэргэжилтэн Б.Нарангарав тухайн сумдуудын уулсад тоологдсон туруутаны судалгаа тоон мэдээг танилцууллаа.
Гурвантэс суманд “Гоёот” нэртэй байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулан тус сумын “Тэсийн ирээдүй” ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Сүрэнхүү болон нөхөрлөлийн гишүүдтэй уулзаж мэдээлэл солилцон зөвлөгөө өглөө. Тус
сумын нөхөрлөлүүд үйл ажиллагаагаа олон нийтэд түгээн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаатай таарч үзэсгэлэнгийн явцтай танилцаа.
БОАЖ-ын сайдын 2021 оны 11 сарын 25-ны өдрийн тушаалаар “БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр шагнуулсан Гурвантэс сумын байгаль хамгаалагч Бү.Мөнхжаргал, Ба Мөнхжаргал, Ц.Доржсүрэн, Т.Баттөмөр, Сэврэй сумын байгаль хамгаалагч Ё.Анхбаяр нарт шагналыг Орчны бүсийн сумдын удирдлагуудтай хамт гардууллаа. 01 сарын 22-ны өдөр Сэврэй сумын Зөөлөнгийн нуруу “Хүүш” гэх газарт хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож байсан 8204 УАЕ улсын дугаартай пургон автомашин бүхий Даланзадгад, Ханхонгор, Хүрмэн сумдын харьяат 5 иргэнд хууль сануулж, ашиглаж байсан багаж хэрэгслийг хураан авч хэрэг бүртгэлжүүллээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ