2021 оны 11 сарын 29
2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр: Говь гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны санаачилгаар Монгол улсын Засгийн газрын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, Алсын хараа-2050: Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжил зорилтын хүрээнд: “ Байгаль хамгаалахад иргэдийн оролцоо” сэдэвт сургалт, зөвөлгөөнийг Даланзадгад сумын ЗДТГ, хотын захирагч Х.Батболдын дэмжлэг, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт,хөгжлийн бодлогын хэлтсийн санхүүжилтээр нээлттэй форум хэлбэрээр амжилттай зохион байгуулав.
Тус зөвлөгөөнийг аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэсийн дарга А.Эрдэнэ-Өрнөх нээж, Хүрмэн, Гурвантэс ,Баяндалай, Булган, Ханхонгор, Мандаловоо, Цогтцэций, Номгон, Даланзадгад 7 сумдын байгаль хамгаалах нөхөрлөл, идэвхтэн байгаль хамгаалагч, малчдын бүлэг, байгаль хамгаалагч, зэрэг 40 гаруй ТББ, төрийн байгууллага байгууллагын иргэдийн төлөөлөл танхимаар, 30 гаруй иргэд цахимаар нийт 80 орчим иргэд оролцлоо. Энэ удаагийн зөвлөгөөний гол онцлог нь: Өөрийн бэлчээр усаа хамгаалан байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхмйн талаар суртал явуулж байгаа нь илүү ач холбогдлоо өгсөн. Байгаль хамгаалах үйлсэд идэвхи, зүтгэл гаргасан “Зүүн сайхан эх нутаг” байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүн , идэвхтэн байгаль хамгаалагч, О.Нанжидыг Монголын байгаль хамгаалах иргэний зөвлөлийн “ Ногоон од” хүндэт медалиар шагнаж, урамшуулав.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ