2021 оны 11 сарын 24
11 сарын 23-ны өдөр Сэврэй сумын орчны бүсийн иргэд болон ЕБС-ийн сурагчдад “ГГБЦГ-ын аялал жуулчлал ба аялал жуулчлалаас үүдэн гарах хог хаягдал” сэдвийн хүрээнд цахим сургалт зохион байгууллаа. Сургалтанд 45 сурагч 23 иргэн хамрагдаж сургалтын агуулгийн талаар мэдээлэл солилцлоо. Аялал жуулчлалаас үүдэн гарах хог хаягдал, хог хаягдлын талаар баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж багасгах болон дахин боловсруулах үйлдвэр барих талаарх төр засгийн бодлогын талаар мэдээлэл хүргэж сонирхсон асуудлаар харилцан ярилцлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ