2021 оны 11 сарын 19-ний өдөр Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд төрийн албан хаагчдыг хамруулсан “ТАНД ҮЙЛЧИЛЬЕ” аяны хүрээнд төрийн албан хаагчдын харилцаа хандлага, ёс зүйн хэмжээг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтын зорилго нь Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “НУТГИЙН ХИШИГ” хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, төрийн албан хаагчийн харилцааны соёл, хандлагыг шинэ шатанд гаргах  “ТАНД ҮЙЛЧИЛЬЕ” аяныг өрнүүлж, төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, харилцаа хандлагыг сайжруулахад оршино. Сургалтаар төрийн албан хаагчдад “Хувь хүний хөгжил, сэтгэл зүйн”, “Төрийн албан хаагчийн харилцаа хандлага, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, ёс зүйг сайжруулах”, “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний төлөвлөлт, тайлагналт, үнэлгээний асуудал” сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өглөө. Сургалтанд ахлах мэргэжилтэн Б.Батгэрэл, бичиг хэрэг Ц.Мөнхсүрэн нар хамрагдлаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now