2021 оны 11 сарын 12
2021 оны 11 сарын 11-ний өдөр Сэврэй сумын Хонгорын голын Сайншанд багийн төв дээр 4-р улирлын ИНХ-ыг цар тахлаас шалтгаалан хэсэгчилсэн байдлаар зохион байгууллаа. Тус хуралд нийт 30 иргэн оролцож, цаг үеийн нөхцөл байдлын талаар сумын Засаг дарга Б.Батсайхан, ИТХ-ын дарга Ч.Огтбиш, Сайншанд багийн Засаг дарга Б.Доржмижид нар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.
Хэсэгчилсэн хуралд ХЗ-ны байгаль хамгаалагч “Ирвэс” хэсгийн ахлагч, БОХУБ А.Нямсүрэн, байгаль хамгаалагч Ё.Анхбаяр нар оролцож ХЗ-наас авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар мэдээлэл хийлээ. “Эрээний нуруу”-нд хийгдсэн техникийн нөхөн сэргээлтийн талаар мэдээлэл хийж цаашид ухуулахгүйгээр нутгийн иргэдийн оролцоотой хамтран хамгаалах шаардлагатай байгаа талаар ярьлаа. Мөн сум орон нутгийн зүгээс Хамгаалалттай газар нутагт байгаа багийн төвийн газар ашиглалтын зөрчлийг арилгах үүднээс зохих шаардлагын дагуу тусгай зөвшөөрлийг авах талаарх мэдээллийг нутгийн иргэдэд танилцуулж багийн иргэдийн дэмжлэг авч хурлын протокол үйлдлээ. Мөн Хонгорын голын аялал жуулчлалын бүсэд гэр буудал ажиллуулдаг нутгийн иргэдийг бүсчлэлийн дэглэм сахиулах ажлын хүрээнд одоо байгаа буудлаас нь гадагш 300 метр газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг байгаль хамгаалагч А.Нямсүрэн танилцуулж хуралд оролцогчдын дэмжлэгийг авлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ