2021 оны 11 сарын 10
"Говийн гайхамшигт-6" уулзалт зөвлөгөөн 5 дахь жилдээ 2021 оны 11 сарын 3-5ны өдрүүдэдӨмнөговь аймгийн Даланзадгад хотноо амжилттай зохион байгуулагдлаа. "Говийн гайхамшигт-6"-д мазаалай, хавтгай, хулан, тахь, хар сүүлт, бөхөн багтдаг билээ. Энэхүү уулзалтаар дэлхийд ховордсон Монголын говьд байдаг дээрх амьтдаар төлөөлүүлэн бусад зэрлэг амьтдыг хамгаалах, тэдгээрийн тоо толгойг нэмэгдүүлэх, олон улсын судалгааны багтай хамтран судлах, говийн цөлийн зэрлэг амьтдын парк байгуулах зэрэг томоохон ажлуудыг Өмнөговь аймаг хийхээр төлөвлөж байгаа юм.
Тус уулзалт зөвлөгөөнд Дэлхийн байгаль хамгаалах сан, Зэрлэг амьтан хамглаалах нийгэмлэг, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Төв, Өмнөговь аймгууд болон Хустайн БЦГХЗ, Хар ус нуурийн БЦГХЗ, Говийн их ДГ-ын А хэсэг, Зүүн гарын говийн их ДГ, Хомийн талын БЦГ, Говь Гурвансайханы БЦГХЗ, Говийн бага ДЦГХЗ, Тост Тосон бумбын БНГХЗ, МУИС-ийн судалгааны баг, уул уурхайн төлөөллөөс бүрдсэн 180-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр өргөн хүрээнд зохион байгуулагдлаа.
Тус уулзалтад орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК оролцож ховордсон ан амьтнаа хамгаалах үйлсэд хувь нэмрээ орууллаа.
Энэхүү уулзалтаар:
1. “Говийн гайхамшигт -6” санаачлагын зорилго, үйл ажиллагааны тухай ойлголт, мэдлэг мэдээллийг нийгмийн хүрээнд нутагшуулах
2. Зургаан зүйлийн амьдрах орчны эрсдэлийг бууруулах
3. Бүс нутаг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах
4. Удирдлага болон санхүүжилт
5. Нэн ховор хөхтөн амьтныг хамгаалах өсгөн үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн хэрэгжүүлэх зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцлээ.
Тус зөвлөгөөнөөс “Говь Гурван Сайханы тунхаг” бичгийг үйлдэж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тохиров. Үүнд:
Тунхаг бичигт тусгасан эдгээр зүйл заалтуудыг зөвлөгөөнд оролцогсод 100 хувь хүлээн зөвшөөрч баталсан болно.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ