2021 оны 10 сарын 05
2021 оны 10 сарын 01, 02-ний өдрүүдэд Хамгаалалтын захиргааны нийт албан хаагчдын нэгдсэн цугларалт, сургалт семинарыг Хонгорын голын “Нүдэн булаг” төвд амжилттай зохион байгууллаа. Сургалтыг нээж, Хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батаа байгууллагын үйл ажиллагааны ерөнхий мэдээллийг танилцуулж, цаашид анхаарч ажиллах асуудлыг ярьлаа. Сургалтын хөтөлбөрийн дагуу ахлах мэргэжилтэн Б.Батгэрэл “Удирдах дээд байгууллагаас баримталж буй бодлого чиглэлийн талаар, байгууллагын зүгээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн тухай”, Хамгаалалтын захиргааны 2021 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн ажлын тайлан, Экологийн эрх зүйн зарим асуудал, мэргэжилтэн Б.Нарангарав Биосангийн мэдээлэл цуглуулах арга зүйн сургалт, мэргэжилтэн Т.Ганчулуун “Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа, Орчны бүсийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар, нягтлан бодогч С.Дэлгэрцэцэг “Байгууллагын төсөв санхүүгийн товч мэдээлэл” -р сургалт мэдээлэл тус тус хийж зөвлөлдлөө.
Мөн тус арга хэмжээтэй хамтатган Хамгаалалтын захиргаа үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд байгаль хамгаалагчдад албан хэрэгцээнд нь зориулж хээрийн цүнх, танилцуулга, дэвтэр үзэг, хариуцсан газар нутгийх нь газрын зургийг гардууллаа. Мөн ойн арга хэмжээтэй холбогдуулан Аймгийн ИТХ-ын “ЖУУХ”-аар “Ирвэс” хэсгийн байгаль хамгаалагч, БОХУБ А. Нямсүрэн, байгаль хамгаалагч Бү.Мөнхжаргал, Аймгийн Засаг даргын “ЖУУХ”-аар байгаль хамгаалагч А.Ганболд, байгаль хамгаалагч, БОХУБ Р.Батцог нарыг шагнаж урамшууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ