Говь Гурвансайханы Байгалийн Цогцолборт Газрын Хамгаалалтын Захиргааны даргын баталсан 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай удирдамжийн дагуу Монгол Улсын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, цоохор ирвэсийн тоо толгой, тархац нутгийг тодорхойлох автомат камерыг байршуулах арга хэмжээг 09 дүгээр сарын 20 -ны өдрөөс 2 хоногийн хугацаатайгаар хийж гүйцэтгэв.

Хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батаа, мэргэжилтэн Б.Нарангарав, байгаль хамгаалагч А.Нямсүрэн, Ё.Анхбаяр, З.Пүрэвээ, Т.Аюурзана, гэрээт байгаль хамгаалагч С.Мөнхчулуун нар хамтран дараахь ажлыг хийж гүйцэтгэв.

  1. Сэврэй сумын Баянбор нуруунд цоохор ирвэсийн тоо толгой, тархац нутгийг тодорхойлох 11 ширхэг автомат камерыг  байгаль хамгаалагч З.Пүвэрээ, Т.Аюурзана, гэрээт байгаль хамгаалагч С.Мөнхчулуун нартай хамтран байршуулсан.
  2.  Баянбор нурууны баруун үзүүрт байгаль хамгаалагч А.Нямсүрэн, Ё.Анхбаяр, Т.Аюурзана нартай хамтран хяналт шалгалт хийхэд хууль бусаар ашигт малтмал олборлолтоор эвдрэлд орсон Агшрага гэх газарт иргэд олборолт явуулсан ул мөргүй, шинээр ухагдсан Сэрвэн дэл гэх газарт  автомашин, хүний мөр ихтэй, уулын жалганд 3 цэгт  3-4 м гүнтэй ухагдсан нүх ихтэй байсан, олборлолт хийж буй иргэн байсангүй.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now