2021 оны 09 сарын 27
09 сарын 08-наас 09 сарын 24-нийг хүртлэх хугацаанд Баяндалай сумын Баянцагаан уулын “Хонжин”-гийн постонд байгаль хамгаалагч, БОХУБ Р.Батцогоор ахлуулан байгаль хамгаалагч Д.Соронзонболд, цагдаагийн дэслэгч н.Билгүүн, ахлагч М.Лхагважав, жолооч н.Идэр нар 14 хоногийн хугацаанд хяналт тавин ажиллаа. Энэ хугацаанд Зөөлөнгийн нуруу, Хүүш, Хонгорын гол, Эрээний нуруу, Баянбор нурууны ар, Баруунсайханы Улаан жалга, Баянцагаан зэрэг газруудаар нэг удаа шалгалт хийлээ. Хүүш-д / N43 27 43.2 E102 51 34.3 / 09 сарын 10-нд шалгалт хийхэд 3 газар ухагдаж 5066 ӨМА улсын дугаартай цагаан пургоны жолооч Бямбасүрэн 4 хүний хамт, 2537 ӨМӨ улсын дугаарай Г.Болд жолоочтой 11 хүн хууль бусаар ашигт малтмал олборлох гэж байсныг таслан зогсоож, 2 том, 3 жижиг молдок, 1 мотор, 1 хайгчны чихэвчийг тус тус хураан авч экологийн цагдаа н.Буянзаяад шилжүүлсэн. Энэ хугацаанд 2 цагдаагийн албан хаагч короно вирус туссан тул Баяндалай суманд хүргэж өгөв. Байгаль хамгаалагч Д.Соронзонболдтой хамтран Гэзэг, Оцон, Азын сугалаа, Дэвсэг, Цэцэг шанд, Цагаан хажуу, Баруунсайханы Улаан жалга зэрэг газруудаар эргүүл шалгалтыг 5-6 удаа хийж гүйцэтгэлээ. Баянбор нуруун Агширга-т алт гарсан мэдээ авч байгаль хамгаалагч А.Нямсүрэнтэй холбогдож, шалгуулахад 2 газар гарч хүнгүй байсныг мэдээллээ. Энд алт гарсан сургаар 5 жип машин, 2 жижиг машин, 3 мотоцикл бүхий хүмүүс постны дэргэдүүр өнгөрсөн. Поргоны бензин бага учир машинаар үүрэг гүйцэтгээгүй харин Баяндалай сумын Цагдаагийн мотоциклоор үүрэг гүйцэтгэж байлаа. Баяндалай сумын байгаль хамгаалагч Түвшинсанаа нөхөн сэргээлт хийх хүмүүстэй хамт ирж Гэзэг оцон, Хонжин зэрэг газруудыг үзэж координат авсан буцсан. Мөн тус сумын Хэсгийн төлөөлөгч н.Ганболд, цагдаа Эрдэнэбат, дэслэгч Буянзаяа нарын хамт 09 сарын 22-нд Хувийн гол, Далан хайлааст зэрэг газруудаар шалгалт хийхэд гарсан зөрчилгүй тайван байлаа. Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн Б.Нарангарав нар постын үйл ажиллагаатай танилцаад буцлаа. Энэ хугацаанд давхардсан тоогоор 35 хүн, 13 машин, 4 мотоцикл-д шалгалт хийж, мотоциклоор 1200 км, машинаар 500 гаруй нийт 1700 км газар явж үүрэг гүйцэтгэсэн.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ