2021 оны 09 сарын 24
2021 оны 09 сарын 09-ний өдөр Хүрмэн сумын Орчны бүсийн иргэдэд зохион байгуулсан Хог хаягдал сэдэвт сургалтанд 21 хүн хамрагдлаа. Сургалтаар аялал жуулчлалаас үүдэлтэй хүний нөлөөгөөр бий болсон хог хаягдлын асуудал, шийдвэрлэж буй арга зам, “Говь гурвансайханы байгалийн цогцолборт газарт хог хаягдлын менежментийг сайжруулах журам” -тай холбогдон гарсан Аймгийн ИТХ-ын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3/9 тогтоолын шийдвэр зэргийг танилцууллаа. Сургалтанд оролцогчидтой хог ангилан ялгахтай холбоотой мэдээлэл солилцож ангилан ялгахтай холбоотой аймгийн бодлогыг танилцууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ