2021 оны 09 сарын 24
2021 оны 09 сарын 06-ны өдөр Баяндалай сумын Орчны бүсийн хурал цахимаар хуралдлаа. Хуралдааны зорилго нь ОБЗ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, цаашдын үйл ажиллагааг чиглэлээр хангаж ажиллахад оршино. Хуралд зөвлөлийн дарга, сумын Засаг дарга У.Буян-Өлзий, ИТХ-ын Тэргүүлэгч Г.Гантулга, иргэний төлөөлөл Ш.Одончимэг, Ц.Баясгалан, Л.Энхтөр, Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч А.Ганболд нар оролцлоо. Хуралдааныг мэргэжилтэн Т.Ганчулуун удирдан зохион байгуулж зөвлөлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж зөвлөлдөх асуудлын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаан. Тус сумын орчны бүсийн сангийн үлдэгдэл болох 6 сая орчим төгрөг төрийн сангийн дансанд байгааг шинээр ХААН банкинд данс нээж 09 сард багтааж байршуулахаар ярилцлаа. Мөн төслийн үед ажиллаж байсан ОБЗ-ийн тамга тэмдгийг хэвээр ашиглах талаар иргэний төлөөлөл болох Ц.Баясгалан ярьлаа. Орчны бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд 09 сарын 24-нд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар ажлын хэсгийг байгуулж холбогдох зөвлөмжийн дагуу шат дараалсан үйл ажиллагааг зохион байгуулахаар ярилцсанаар энэ удаагийн хурал өндөрлөлөө.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ