2021 оны 09 сарын 08
Короновирус халдварт (COVID-19)-ын цар тахлын улмаас иргэдийн амьжиргааны түвшин буурч байгалийн нөөц баялаг, ашигт малтмалыг хууль бусаар ашиглан байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж байгаа тул байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийн халдашгүй байдлыг хангах зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба хамтран 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хамгаалалт арга хэмжээг зохион байгуулж, Өмнөговь аймгийн засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29 ны өдрийн А/442 дугаар захирамжийн хүрээнд хамтарсан хээрийн постыг Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын Баяндалай сумын Баянцагааны нурууны Хонжин гэх газарт хээрийн пост байнгын хяналт шалгалт хийж /126 дахь хоногтоо/ төрийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ