2021 оны 07 сарын 29
Коронвирус халдвар (COVID-19)-ын цар тахлын улмаас иргэдийн амьжиргааны түвшин буурч байгалийн нөөц баялаг, ашигт малтмалыг хууль бусаар ашиглан байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж байгаа тул байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийн халдашгүй байдлыг хангах зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба хамтран 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 90 хоногийн хамгаалалт арга хэмжээг зохион байгуулах, Өмнөговь аймгийн засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29 ны өдрийн А/442 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж хэрэгжүүлэх ажлын хүрээнд хээрийн постыг тасралтгүйгээр ажлуулж байна. 2021 оны 07- сарын 05 наас 15 хоног Говь Гурвансайханы БЦГ-ын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан, ахлах мэргэжилтэн Б.Батгэрэл, байгаль хамгаалагч С.Мөнхчулуун, жолооч Д.Эрдэнэбат, Өмнөговь аймгийн Цагдаагийн Хэв журмын тасгийн цагдаа ахлагч Г.Сүхболд, олон нийтийн цагдаа З.Хатанзориг ажиллаж 30 гаруй иргэд, 11 техникийн хэрэгслэлийг шагаж 5 ш металл хайг, 1ш мотор, 2ш молотокыг хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн БОХУБ В.Өсөхбаярт баримт үйлдэж хүлээлгэж өгсөн. Өнөөдрийн байдлаар байгаль хамгаалагч БОХУБ Д.Баярсайхан, байгаль хамгаалагч У.Уламбадрах нар цагдаагийн томилгоот багтай хамтарч хээрийн постонд ажиллаж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ