Нийтээр тэмдэглэх баярын амралтын өдрүүдэд хариуцлагатай эргүүл жижүүрээр ажиллах тухай Хамгаалалтын захиргааны даргын 07 сарын 07-ны өдрийн тушаалын дагуу офис болон аялал жуулчлалын бүс нутагт хариуцлагатай эргүүл жижүүр, нэмэлт хүчээр ажиллах албан хаагчдын хувиарыг 07 сарын 09-17ны өдрүүдэд ажиллахаар гаргасан. Хувиарын дагуу албан хаагчид уулын амуудын хог хаягдлыг цэвэрлэж, амрагчдад шаардлага тавин тасалбар тасалж ажилласнаас гадна ариутгал цэвэрлэгээний бодис бүтээгдэхүүнийг байгаль хамгаалагчдад өгч ариун цэврийн байгууламжийг ариутган, халдвар хамгааллын дэглэмжийг сахин ажиллаа. Бүх нийтийн олон хоногийн амралтын өдрүүдэд нийт 7676 аялагч бүхий 1741 тээврийн хэрэгсэл нэвтэрч 56.5 тонн хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт зайлууллаа.  

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now