07 сарын 05-ны өдөр Сэврэй сумын Орчны бүсийн зөвлөлийн хурлыг цахимаар зохион байгууллаа. ОБЗ-ийн хуралд сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга, байгаль хамгаалагч, БОХУБ болон Орчны бүсийн зөвлөлийн гишүүдийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож санал солилцлоо. Тус хурлаар ОБЗ байгуулсан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг шинэчлэх эсэх, ОБ-ийн сангийн үйл явц, менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг эрчимжүүлэх талаар мэдээлэл хийж дараах ажлуудыг хийхээр төлөвлөлөө. Үүнд Орчны бүсийн зөвлөлийг 2022 онд буюу хуулийн хугацааны бүрэн эрхийн хугацаа дуусахаар шинэчилж хурлын тогтоол гаргах, 11 сард орчны бүсийн сангийн журмын төслийг хэлэлцэж 12 сард багтаан батлуулах мөн сангийн үлдэгдлийг судалж дуусгах, 08 сарын эхээр менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулж 2022 онд сумын стратеги төлөвлөгөөтэй хамт орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг дуусгаж батлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэж ярилцлаа. 07 сарын 07-ны өдөр Гурвантэс сумын Орчны бүсийн зөвлөлийн хурлыг цахимаар зохион байгуулж хуралд зөвлөлийн дарга Б.Эрдэнэбаян, нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаяр, Тост тосон бумбын нөөц газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн н.Энхтүвшин, ГГБЦГХЗ-ны байгаль хамгаалагч Б.Мөнхжаргал нар оролцлоо. Германы төслийн үед ажиллаж байсан ОБЗ-ийн сангийн үлдэгдэл болох 2833000 төгрөгийг сэргээж шинээр байгуулагдсан ОБ-ийн сандаа төвлөрүүлэх боломжтой талаар зөвлөлийн дарга, сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэбаян, сан бүрдүүлэх эх үүсвэрийг судлах тухайлбал тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг ТТБНГ-ын орчны бүсэд оруулж батлуулснаар уурхай эрлэгчдээс сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломж бий талаар тус хамгаалалтын захиргааны дарга, ОБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаяр нар тус тус байр сууриа илэрхийллээ. Мөн ОБ-ийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг зөвлөлийн бүрэлдэхүүн дотооддоо хуралдаж явцын талаар Хамгаалалтын захиргаанд уламжилж хамтарч ажиллахаас гадна Орчны бүсийн сан бүрдүүлэх, зарцуулах талаар журмыг боловсруулж сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулахаар төлөвлөж ярилцлаа.

07 сарын 22-ны өдөр Хүрмэн, Ханхонгор, Булган сумдын Орчны бүсийн зөвлөлийн хурлыг цахимаар зохион байгууллаа. Хүрмэн сумын ОБЗ 5 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж ОБЗ-ийн сан болон менежментийн төлөвлөгөө боловсруулах асуудлаар хэлэлцэхэд тус сумын санд үлдэгдэл мөнгө байхгүй тул санг холбогдох журмын дагуу бүрдүүлэх ажлын хүрээнд тодорхой ажил төлөвлөн ажиллаж байгаа талаар зөвлөлийн дарга БОХУБ н.Энхбат ярьлаа. Тус суманд ангийн отгийн зөвшөөрөл бүхий 2 газарт 3 янгир, 2 угалз агнуулах тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд ковидын нөхцөл байдлаас хамаарч агнуур зохион байгуулагдвал 70-80 сая төгрөгний орлого орох тул энэхүү орлогоос тодорхой хувь хэмжээг санд төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Мөн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын үе шатын хэрэгжилтийг Хамгаалалтын захиргааны зүгээс тус сумын Засаг даргад хандаж албан тоот илгээх талаарх хүсэлтийг зөвлөлийн гишүүд уламжиллаа. Ханхонгор сумын зөвлөлийн хурлаар мөн дээр асуудлыг хэлэлцэхэд 2008 оноос сангийн талаарх мэдээлэл байхгүй тул хуучин байсан холбогдох хүмүүсээс лавлан тодруулах талаар шинээр томилогдсон зөвлөлийн дарга ярьлаа. Мөн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг тус сумын зөвлөлийн гишүүд бүрэлдэхүүнээрээ дотооддоо хуралдаж эхлүүлэхээс гадна Хамгаалалтын захиргаа мөн сумын Засаг даргад албан тоот илгээхээр боллоо. Булган сумын хуралд зөвлөлийн даргаа сумын Засаг дарга томилогдсон тул хуралд биечлэн оролцож холбогдох асуудлуудыг судлаж, гишүүдэд үүрэг хувиарын дагуу ажлуудыг хувиарлаж асуудлыг шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now