Хяналт шалгалт

2021 оны 06 сарын 29

Харуул хамгаалалтын бүрэлдхүүнд: ГГБЦГХЗ-с хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан  мэргэжилтэн, орчны хяналтын улсын байцаагч В.Өсөхбаяр, жолооч Д.Эрдэнэбат, байгаль хамгаалагч З.Пүрэв, Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас экологийн асуудал хариуцсан байцаагч, дэслэгч Т.Буянзаяа, Ноён сумын цагдаа Б.Намсрай, жолооч ахлах ахлагч Д.Батсайхан нар хамтран 5 дугаар сарын 12-ны өдрөөс  Баяндалай сумын  Баянцагааны нурууны Дөвөнтийн хуудас,  Хонжингийн амны Үйзэнгийн хуруу гэх газарт: солбицол: (И: 43 4400.8, Е: 103 1042.8) цэгт байршина. Гар ухаштай газрын төлөв байдал нь 1,5 км үргэлжилсэн голын сайр,  гүн нь  сайр дээр 1-1,5 м, энгэр хэсэгтэй 4-5 м гүнтэй байв. Шалгалтаар 2 машин 7 иргэнийг бүртгэж, хоёр захаас нь хумих байдлаар 70 ширхэг нүх булуулж тарааж, нийт 9 хоног ажиллав. Хоёр жолооч ажлын нөхцөл байдлаас шалтгаалж, 4 хоногоор ээлжилж ажилласан. Баяндалай сумын Баянцагааны нурууны Хувын гол,Гэзэг оцон,Үйзэнгийн хуруу, Сэврэй сумын Баян бор нурууны Хар чулуутын эх, Хүрэн овоо,Цагаан толгой,Худаг шанд,Цоохор даагат, Хул морьтын шанд  гэх  хууль бусаар ашигт малтмал олборлолтонд өртсөн газруудад эргүүлээр ажиллаж, зөрчлийг таслан зогсоож, арилгасан.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now