2021 оны 06 сарын 24, 25-ны өдрүүдэд Хамгаалалтын захиргааны дарга Б.Батаагийн баталсан удирдамжийн дагуу Оюут, Ёл, Хавцгайт, Мухар шивэртийн амуудад засвар тохижилтын ажил хийж гүйцэтгэлээ. Үүнд:
Оюутын аманд-
- Хяналтын постны камер, проекторыг ажилд оруулж, хаалга зассан
- Чулуун байшинг цэвэрлэж, 5 ханат гэрийн бүртгэлийг хийсэн
- 1 самбар шинээр түгжиж мэдээллийг байрлуулсан
- Түмбэ будаж фосфортой наалт наасан
- Автозогсоол орчмын тэмдэгнүүдийн хөлийг будсан
Оюутын амнаас автозогзоол хүртэл-
- Түмбээ, тэмдэгний хөл будсан
Ёлын амны автозогсоол-
- Түмбэ будаж наалт наасан
- 2 шинэ самбар хатгаж мэдээллийг байрлуулсан
- Булаг хамгаалсан шаардлагагүй төмөр хашааг зөөсөн
Мухар шивэртийн аманд-
- Түмбэ будаж наалт наасан
- Тэмдэг, хаалтны хөл будсан
Хавцгайтын аманд-
- 3 ш самбар будсан