05 сарын 08-ны өдөр БОАЖГазар, "Гайхамшигт говь" аялал жуулчлалын холбоо, ГГБЦГХЗ хамтран Дэлхийн Нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулан Даланзад сумын 3 цэгийн шувуудыг бүртгэлээ. Далангийн гол, Говийн төгөл хоршоо, "Ногоон нуур" орчимд ажиглалт хийж нийт 70 орчим зүйлийн жигүүртэн шувууг таньж тодорхойллоо. Зохион байгуулагч үндсэн байгууллагуудаас гадна Өмнөговь аймгийн "Ертөнц" гэрэл зургийн нийгэмлэг, "Түм-эко тур" компани, Ханбогд сумын "Мөнх ногоон галба" ТББ, Жуулчны баазуудын төлөөлөл оролцож гэрэл зурагчид байгаль хамгаалагчдынхаа заавраар урьд өгөгдсөн заавар, мэдээллийн дагуу нутаг нутагтаа шувуудыг бүртгэлээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now