2021 оны 05 сарын 25
Хамтарсан хяналт шалгалтын төлөвлөгөө батлуулж, Шалгалтын бүрэлдхүүнд: ГГБЦГХЗ-ны мэргэжилтэн, орчны хяналтын улсын байцаагч В.Өсөхбаяр, ахлах мэргэжилтэн Б.Батгэрэл, байгаль хамгаалагч Д.Соронзонболд, жолооч Д.Эрдэнэбат,Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан байцаагч, дэслэгч Т.Буянзаяа, Баяндалай сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч А.Ганболд нар говь гурвансайханы байгалийн цогцолборт газарт 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 3 хоног хамтран ажиллав.Зөрчилгүй тайван байв. БОХУБ В.Өсөхбаяр нь ” Зөрчлийн тухай” хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр 2 иргэд 500 нэгжээр торгууль ногдуулан,МХГын 100110000982 тоот дансанд 100 хувь барагдуулав. Мөн 2021 оны 05 дугаар 18-нд : ГГБЦГ-ын Ёл гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон Ц.Очирсүрэнтэй нийт 9 иргэнд холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож, 0,26 га талбайн хохирол болох 480,0 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг аймгийн Төрийн сангийн Байгаль хамгаалалын дансанд 100 % барагдуулав.Холбогдогч нарт 4-2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэв. Ухагдсан нүхнүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хяналтын дор нөхөн сэргээхээр болж шийдвэрлэв.Хяналт шалгалтын сүүлийн 3 жилийн тайланг ТХБНУГ-т хүргүүлсэн.11 сая төгрөгийн санхүүжилттэй” ГГБЦГХЗ-ны хилийн тэмдэгжүүлэлт хийх” тендерийг цахимаар зохион байгуулж,шалгаруулсан.Санхүүжилтийг хүлээж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ