2021 оны 05 сарын 25
Бүх нийтээр мод тарих өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээс гадна Өмнөговь аймаг байгуулагдсаны 90-н жилийн ойн бэлтгэл ажил болох байгууллага бүр 90 суулгац тарих үйл ажиллагаанд Хамгаалалтын захиргааны хамт олон идэвхи санаачлагатай оролцлоо. Тус арга хэмжээний хүрээнд Аймгийн угтах үдэх хаалганы орчинд шинээр бий болох цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд 23 ширхэг суулгац, байгууллагын гадна талбайд 10 ширхэг суулгац, Сэврэй сумын аялал жуулчлалын бүс нутаг болох Хонгорын голд 211 ширхэг суулгац, нийтдээ 244 ширхэг суулгац тарилаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ