2021 оны 05 сарын 03
04 сарын 09-ний өдөр ГГБЦГ-ын Ханхонгор сумын нутаг болох Зүүнсайхан уулны Ёлын ам орчинд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг сургалт зөвлөгөөнийг "Гайхамшигт говь" АЖХ болон Гэр бүл судлалын магистр Б.Төмөрбаттай хамтарч цахимаар зохион байгууллаа. Тус сургалтаар "Гайхамшигт говь" АЖХ-ны тэргүүн Х.Түмэндэлгэр “Тусгай хамгаалалттай газрыг иргэдийн нөхөрлөлийн оролцоотой хамгаалах нь”, гэр бүл судлаач Б.Төмөрбат “Үг өөрчлөгдөхөд амьдрал өөрчлөгдөнө, Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн В.Өсөхбаяр “Байгаль хамгаалалд нөхөрлөлийн оролцоо”, мэргэжилтэн Т.Ганчулуун “Нутгийн иргэдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, цаашид авах арга хэмжээ” сэдвүүдээр сургалт зөвлөгөөн зохион байгуулж, нөхөрлөлүүдийн тайланг тулгамдаж буй асуудлуудын хамт хэлэлцэж хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт орууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ